Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гариг дээрх төмөр замын хамгийн том ослууд

Төмөр замын тээврийг  осолд өртөх нь бага, хамгийн аюул багатай, тохилог тээврийн хэрэгсэлд тооцдог ч аюул тохиож нэг осол гарахаараа олон хүний аминд хүрч, их хэмжэний хохирол учруулдаг хамгийн аймшигтай осолд ордог. Манай гариг дээр болсон төмөр замын хамгийн том  ослуудыг нэрлэж байна.

1.    Шри Ланкийн Пералиид болсон осол

2004 оны арванхоёрдугаар сарын 26-нд Шри-Ланкад болсон осол бол төмөр замын түүхэнд гарсан хамгийн том осол юм. Зорчигч тээврийн галт тэрэг Пералии тосгоны дэргэд эргээс 10 метрийн зайд  хөдлөх дохио хүлээгээд зогсч байхад далайн зүгээс асар том давалгаа нөмрөн ирж  галт тэргийг төмөр замтай нь авч шидсэн байна. 80 тонн жинтэй зүтгүүр  50 метр хол шидэгдэж 30 тоннын вагонууд нь эргэн тойрон үсэрсэн. Хоёр вагон бүр далайд оржээ. Энэ ослын улмаас 1900 хүн нас барж, дөнгөж 150 хүн л амьд гарчээ.

2.    Египетэд шатсан галт тэрэг

2002 оны хоёрдугаар сарын 20-нд Египетийн нийслэл Каираас Луксор орохоор явж байсан галт тэрэг Аль-Айят хотын дэргэд шатаж эхэлсэн. Гуравдугаар вагонд гал гарч байгааг машинч нь тэр дор нь мэдсэн ч зогсч амжилгүй 10 км газар явжээ. Энэ хугацаанд гал улам газар авч дараа дараагийн вагонуудад орж нийтдээ долоон вагон шатсан байна. Энэ түймрийн улмаас 380 хүн амь алдаж, хэдэн зуун хүн түлэгдэж, бэртэж гэмтсэн юм.

3.    Ираны Нишапурт болсон осол

2004 оны хоёрдугаар сарын 18-нд Хайм тосгоны дэргэд бензин, нитрат, хөвөн ачсан галт тэрэг замаасаа гарахад шатахуун дэлбэрч асар их гал гарсан. Түймрийн улмаас галын дөлөнд галт тэрэгний эд ангиуд хайлсан гэдэг. Шинжээчид дараа нь дэлбэрэлтийн хүч нь 180 тонн тротилийн эквиваленттай тэнцэнэ гэсэн дүгнэлт гаргажээ. 70 км газарт чимээ нь сонсогдсон дэлбэрэлтийн үеэр Хайям тосгон бүрэн сүйрч, 295 хүн амь алдаж, 460 хүн бэртэж гэмтсэн байна.

4.    Испанийн Мадрид дахь халдлага

2004 оны гуравдугаар сарын 11-нд Испанийн Мадрид хотод өглөөнийн ид ачаалалтай байх үеэр хот орчмын цахилгаан галт тэргэнд дөрвөн ч хүчтэй дэлбэрэлт болсон байна. Амиа золиослогч, алан хядагчид  янз бүрийн галт тэргэнд орж нээгэн зэрэг  бөмбөг дэлбэлсэн нь аль болох олон хүний аминд хүрэхийг санаархсан хэрэг.
Энэ дэлбэрэлтийг Испанийн парламентын сонгуулиас гурав хоногийн өмнө, АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон дэлбэрэлтээс хойш яг 911 хоногийн дараа зохион байгуулснаас үзэхэд маш нарийн төлөвлөж хийсэн аймшигт халдлага байсан нь ил. Энэ аймшигт хэргийг алан хядагч “Аль-Кайда” бүлэглэлтэй их ойр исламын бүлгийнхэн үйлдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас 17 улс орны 192 хүн амь үрэгдэж, 2050 хүн шархадсан.

5.    Японы Амагасакид болсон осол

2005 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Японы хурдан галт тэрэг цагаасаа хоцорсноос машинч нь цагаа нөхөхөөр цагт 116 км хурдалснаар 70 км цагийн хурдтай явж өнгөрөх тойруу дээр осолдсон. Галт тэрэг замаасаа гарч өртөөнөөс холгүй байсан барилгыг дайрсан. Галт тэргэнд явсан 700 орчим зорчигчоос 107 нь нас барж, 562 нь шархадсан.

6.    Испанид саяхан болсон осол

Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр Испаний баруун хойд нутгийн  Саньтяго-де-Компостело хотын өртөөнд мөн л тойруу дээр галт тэрэг хурдаа хэтрүүлснээс болоод замаасаа гарч онхолдсон. Энэ ослын улмаас галт тэргэнд явсан 218 зорчигчоос 77 хүн амь алдаж, 150 гаруй хүн шархадсан.

0 Сэтгэгдэл
oyu-tolgoi.com 40 жилийн дараа ашигт малтмалаа зөөгөөд дуусaхад бидэнд юу үлдэх вэ?
ayaya
Хамгийн их уншсан