Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч:Мөнхзул: Элит үзэгч гэдгийг түрийвчин дэх мөнгөнийх нь хэмжээгээр үнэлдэггүй


УДБЭТ-ынхан маань энэ жил 50 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Монголын урлагийн томоохон толь болсон тус театрын Ерөнхий захирал Ч.Мөнхзултай ярилцлаа.

-Танд болон танай театрын хамт олонд 50 жилийн ойн мэнд хүргэе. Хагас зуун жил гэдэг олон зуун жил хөгжиж ирсэн Европын сонгодог урлагтай харьцуулахад багахан хугацаа. Энэ хугацаанд театрын олсон гол амжилтуудаас яриагаа эхэлье?
-Монголын сонгодог урлаг дэлхийн сонгодог урлагийн 500 жилийн түүхийг 50 жилд өртөөлөн хүрсэн гайхалтай түүхтэй. Хамгийн том ололт бол зуу гаруй бүтээлийн урын сантай болсон, сонгодог урлагийн буюу хөгжим, дуурь, балетын мэргэжлийн уран бүтээлчид иж бүрэн бэлтгэгдсэн явдал. Мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх ажил өнгөрсөн зууны дөчөөд оноос эхэлж, жараад он гэхэд мэргэжлийн тусгай театр байгуулах боломж бүрдсэн байсан. Тэгээд 1963 онд Дуурь бүжгийн эрдмийн театр гэдэг байгууллага үүд хаалгаа нээсэн. Тэр үеэс хойш манай театр тайзнаа нийт 53 дуурь, 51 балет тавьсан байна. Жилд дунджаар 40 гаруй дуурь, мөн 40 гаруй балет, арав гаруй концерт нийт 100 гаруй бүтээлээр үзэгч олондоо үйлчилж байна. Одоо манай театрт дэлхийн тэргүүн баритон дуулж байна. Энэ бол манай улсын бахархал. Манай гурван бүжигчин, арав гаруй дуучин дэлхийн болон олон улсын уралдааны шагнал хүртээд байна.

-Театрын тань энэ улирлын тоглолт өндөрлөлөө. Ямар амжилттай үдэв?
-Дүүрэн үзэгчтэй, амжилттайгаар тоглолтын улирлаа хаалаа. Сүүлийн тоглолтууд дээр маань гадаадын үзэгч их байсан. Манайх дунджаар жилд 16500-18000 үзэгчид үйлчилдэг байсан. Энэ жил нийт 94 тоглолт хийж, 27500 үзэгчид үйлчилсэн байна.

-Дуурийн театрын өмнөх удирдлага дандаа мэргэжлийн уран бүтээлчид байсан. Та бол энд томилогдсон “менежментийн” суурьтай анхны  хүн.  Тэгэхээр үзэгчид бид, мөн театрын хамт олон танаас юу хүлээж болох вэ?
-Би урлагийн гэр бүлд төрөөгүй ч сайн эцэг эхийн ачаар сайн боловсрол, тэр дундаа урлаг, хөгжмийн гоо сайхны мэдлэг, боловсрол олж авч чадсан. Хүнийг соронздож байдаг “урлаг” гэдэг юманд багаасаа дурлаж татагдаж явж. Тийм ч учраас урлагийн талаар бичиж, магтан дуулж, үзэгчдэд таниулж, өөрөө урлагийн менежментийн мэргэжил эзэмшсэн байх. Хүмүүс надаас гэнэтийн огцом өөрчлөлт, өвөрмөц шийдэл юу хүлээж байгааг яг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан сонгодог урлагийн хөгжилд сайн зүйл хийж, ахиц дэвшил гаргаасай гэж л хүлээж байгаа байх. Тиймээс маш их зүйл төлөвлөж, бодож, санаж байгаа ч одоогоор хэмжигдэж болохооргүй агуу зүйл ярихаасаа илүү бодит байдалд нэн шаардлагатай, бодит алхам хийхийг зорьж байгаа. Театртаа 15 жилийн дараа их засвар хийх гэж байна. Гадна, дотор тал, ажилтнуудын ариун цэврийн өрөө, агааржуулалт, цахилгааны шугам, камер суулгах гээд их олон зүйл хийх учраас засвараа аль болох үр дүнтэй, чанартай болгохсон гэж хичээж байна. Ажиллагсдынхаа цалингийн зээлийн хүүг бууруулж чадлаа. Одоо орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцөлд оруулах гэж хөөцөлдөж байна. Театрынхаа уран бүтээлчид, ажиллагсдын эв нэгдэл, мэргэжил, ажилдаа дур сонирхолтой байх санал асуулгыг хийх, гадаад хэлнийх нь мэдлэгийг дээшлүүлэх ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Үндэсний дуурь, балетын нот, хөгжмийн бүтээлийн өв санг хадгалах, хамгаалах төсөл боловсруулж дэмжлэг аваад ажлаа эхлүүллээ. Хүүхдэд, бага насны үзэгчдэд зориулсан шинэ уран бүтээлүүд, аялал жуулчлалын хувьд сонирхолтой борлогдохуйц үндэсний бүтээл хийхээр төслөө боловсруулаад санхүүжүүлэгчидтэй уулзаж байна.Сонгодог урлагийн хувьд нарийн мэргэжлийн уран бүтээлчид, боловсон хүчнээ сайн дэмжиж байж амжилтанд хүрнэ. Тиймээс мэргэжлийн уран бүтээлчдийн урамшуулал, амьдралын баталгааг сайжруулах тухай заалтуудыг Соёлын тухай хуульд оруулахаар саналаа өгсөн.

-Сонгодог урлагийг хүн бүрт биш, элит хэсэгт зориулагдсан урлаг гэж үздэг. Тэгвэл сонгодог урлагийг бүх нийтэд нээлттэй болгох талаар та юу хийх гэж байна?
-Ямар үзэгчийг “элит” гэх вэ гэдгийг бас бодууштай. Дэлхийн сонгодог урлагийн түүхийг үзэхэд мэдээж амьдралын боломжтой буюу аяга хоолны биш гоо сайхны таашаал хүртэхийн төлөө мөнгө төлөх боломжтой хүмүүст илүү хүрч, тэдний дэмжлэгийг авч ирсэн байдаг. Миний бодлоор “элит” үзэгч гэдэг бол эдийн засгийн болон түрийвчин дэх мөнгөнийхөө хэмжээгээр биш, яг энэ сонгодог урлагийг мэдэрч, таашааж үздэг тэр хүмүүсийг хэлнэ. Сонгодог урлагийг мэдэрч, таашааж үздэг үзэгч дэлхийн бүх л улс оронд харьцангуй цөөн байдаг. Манай орны хувьд хүн амынхаа тоонд харьцуулж үзвэл “сонгодог урлагийн элит үзэгч” харин ч олонтой. Гэхдээ театрт маань ирээд дуурь, балетын сайхныг мэдэрч үздэг тийм үзэгчийн тоог улам олон болгохын тулд харьцангуй нээлттэй болох хэрэгтэй. Урын сангийнхаа талаар нээлттэй мэдээлэл, мэдлэг түгээх, сургалт, уулзалт зохион байгуулах, хүүхдийн урлагийн боловсролд зориулсан ажлууд гээд олон нийтэд хандсан зүйл хийхээр төлөвлөж л байна.

-Өнгөрсөн сард л гэхэд танайд Нью-Йоркийн балетынхан ирж, Австрийн уран бүтээлчидтэй ажиллаад гадаад харилцаа чинь их өргөжиж байгаа харагдлаа?
-Бид энэ оны гуравдугаар сараас хойш ОХУ, АНУ, Австрийн удирдаач, балетын жүжигчид, найруулагчид, хөгжимчид гээд олон хүнтэй хамтран ажиллалаа. Ирэх үзвэрийн улиралд л гэхэд олон орны байгууллага, уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болоод байгаа. Энэ оны аравдугаар сард ОХУ-ын хамгийн том зургаан театрын шилдэг 20-иод бүжигчин ирж тоглох, Австрийн хормейстртэй хамтарсан сургалт хийх, аравдугаар сард Солонгос улсад манай дуучид очиж дуулах, Австрийн босоо ятгачинтай хамтарсан тоглолт хийх, 2014 оны хоёрдугаар сард манай дуучид АНУ-д “Пан Азийн хөгжмийн наадам”-д оролцох, мөн ирэх оны зургадугаар сард Германы Дортмунд хотын симфони оркестртой хамтарсан тоглолт хийх гээд зөндөө ажил төлөвлөөд байна.

-Манай дуурийн театрыг Азидаа ганц гэдэг. Тэгэхээр Азийн үзэгчид, жуулчдыг Монгол руу татах нэг боломж бий байх?
-Азийн үзэгчид Европын үзэгчдийг бодвол сонгодог урлагийн сонирхол, мэдлэг арай багатай. Гэхдээ Монголд ирж байгаа жуулчдын хувьд Азиас, тэр дундаа Япон, Солонгос улсаас ирж байгаа жуулчид дийлэнх хувийг эзэлж байна. Тийм болохоор бид эдгээр улсын Элчин сайдын яамд болон, тэндээс жуулчдын урсгал сайтай байдаг аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах талаар ирэх жилийн төлөвлөгөөндөө тусгалаа. Уг нь, Азийн хоёр том орон болохын хувьд Япон, Солонгос улсад балет харьцангуй нэр хүндтэй, хөгжилтэй. Гэхдээ үзэгчдийн эзлэх хувийн жин багатай байдаг гэдэг. Тийм болохоор балетын компаниудтай нь хамтын ажиллагаагаа сайжруулах замаар үйл ажиллагааг өргөжүүлж болно. Харин сонгодог дуурийн хувьд манай орон Азийн ямар ч орноос илүү хөгжилтэй учраас уран бүтээлчдийнхээ тоглолтыг Азийн орнуудад зохион байгуулах боломжийг судалж үзэхээр төлөвлөж байна. 

-Сүүлийн үед дуурийн театр нийгмийн хариуцлага гэж ярих болсон нь их содон сонсогдож байгааг нуух юун. Театр, урлагийн байгууллага чухам ямар замаар энэ үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэх вэ?
-Манай театр төрийн мэдлийн хамгийн том урлагийн байгууллагын хувьд иргэд, үзэгчдэд сонгодог урлагийн шилдэг бүтээлээр үйлчлэх тэргүүн зэргийн зорилготой. Гэтэл энэ эн тэргүүний зорилгоо биелүүлэх явцад анхаарлын гадна үлддэг хэсэг бий. Бид манай театрт ирж байгаагүй, хөгжим, сонгодог урлагийн сайхныг мэдрэх боломж олдоогүй, олж чаддаггүй тэр хэсэгт хүрч үйлчлэхийгээ нийгмийн хариуцлага гэж үзэж байгаа юм. Өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн байгууллагууд гээд эдийн засаг, цаг хугацааны нөхцлөөсөө болоод манай театрын үзвэрийг үзэж, хүртэх боломжгүй байсан тэр сегментэд зориулсан тоглолтууд хийнэ. Одоо маркетингийн алба маань ирэх жилийн ажлын төлөвлөгөө, маркетингийн стратегиа боловсруулж байна. Байгууллагынхаа нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, таны өмнө асуусанчлан гадаад бодлогынхоо талаар ч тусгаж байгаа.  

0 Сэтгэгдэл
хүүеэ энэ таван нүүртэй тарваган бандгайг одоо болтол зайлуулааггүй байгаа юмуу.
Чи харин дуурийн театраар шагайж үзээгүй тэнэг байна даа. Одоо дуурийн театр ямар болсон байгааг нэг хараарай. Би бол харин ч зөв хүнээ тавьж гэж бодож байгаа. Би хүнийг хийж байгаа ажил үйлээр нь дүгнэх нь зөв гэж үздэг. Зарим хүн топ моделиудаар дуурийн театрын захирал тавичихмаар санагдаад байх шиг байгаа юм.
энэ тэнэг өөрийгөө ерөнхий захирал гэчихэж.өөр захирал байхгүй байж солиотой дурак байна. бас хууль мууль ч гэх шиг Оюунгэрэл яг ойлгож харагдаач. төгөлдөр хуурын дэргэд малийж дуурийн тайзан дээр майжийтал зогссон ч байх шиг. хар дарсан зүүд шиг энэ жүжгээ боливол таарна.гутмаар юм. ярьсан бүхэн нь эсвэл хүний үг эсвэл худлаа үг байна ш тээ.монголчууд тэнэг биш шүү.
Чи харин дуурийн театраар шагайж үзээгүй тэнэг байна даа. Одоо дуурийн театр ямар болсон байгааг нэг хараарай. Би бол харин ч зөв хүнээ тавьж гэж бодож байгаа. Би хүнийг хийж байгаа ажил үйлээр нь дүгнэх нь зөв гэж үздэг. Зарим хүн топ моделиудаар дуурийн театрын захирал тавичихмаар санагдаад байх шиг байгаа юм.
Чи скаутын гишүүн юмуу. Наад театрынхаа тухай тодорхой яриач. биш байнаа биш байна
ene ih zalitai hun yum shig bnaa.Urd talyn humuusiin hiisniig uguisgeed uuruu hiij bgaa yum shig yariad baih yum daa. Tegj bolohgui sh tee. Naad teatryn chini tuhai sain meddeg humuus olon bgaa sh tee.Ichih bulchirhai bnuu.
Good Luck Zula
Хамгийн их уншсан