Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ

Цэцэрлэгт явах хүүхдүүдийг бүртгэх бүртгэл өнөөдрөөс эхэлж, энэ сарын 28-ыг хүртэл үргэлжлэх нь. Өмнөх жил цэцэрлэгт явж байсан хүүхдийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ныг хүртэл бүртгэх бол шинээр цэцэрлэгт явах хүүхдүүдийг 23-28-ны хооронд бүртгэх аж.
Цэцэрлэгийн хүрэлцээ муу, олон мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байгаагаас болж харьяаллын бус хүүхдийг авахгүй гэх яриа өнгөрсөн хавар гарсан. Тэгвэл энэ шийдвэр нь шинээр цэцэрлэгт орох хүүхдэд хамаатай аж. Тодорхой хэлбэл, тухайн цэцэрлэгийн хамрах хүрээнд багтаагүй, өөр хорооны хүүхэд шинээр цэцэрлэгт орох гэж байгаа бол зөвхөн өөрийнхөө хорооны харьяаллын цэцэрлэгт л бүртгүүлэх ёстой аж. Харин харьяаллын бус ч гэсэн өмнөх жилүүдэд тухайн цэцэрлэгтээ явж байсан бол энэ жил тэр цэцэрлэгтээ үргэлжлүүлэн явж болох аж.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
gehde huuchin hyhdig bvrtgehgvi bn shde
Хамгийн их уншсан