Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жил сургуулийн долоон барилга ашиглалтад орно

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Энэ үед ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд засварын ажлаа хийж буй. Харин шинэ хичээлийн жилд хэд хэдэн сургууль шинээр ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болоод байгаа гэнэ. Тодруулбал, есдүгээр сарын 1 гэхэд 122, 123 дугаар сургуулийн барилга, 150 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орох аж. Харин энэ ондоо багтаж хоёр сургууль, гурван цэцэрлэгийн барилга ашиглалтад орох юм байна. Мөн 22, 70, 92 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинээр барьж энэ онд ашиглалтад оруулах аж.
Харин НИТХ-ын тогтоолоор 83 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг тодорхой болгожээ. Цогцолбор бүр 280 хүүхдийн багтаамжтай сургууль, 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй байх юм байна.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан