Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оров

Шинэ хичээлийн жил, авто зам, уулзваруудын засварын ажлаас шалтгаалсан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн  улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгой тоогоор нь  ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.  Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, харин  сондгой тоогоор төгссөн бол  25, 27, 29, 31-ний өдрүүдэд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Автозам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор  тоноглогдсон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрхи хязгаарлалт үйлчлэхгүй.  Мөн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор том оврын автобусыг гол гол ачаалал авах хэсгүүдэд нэмж гаргах бөгөөд бүх чиглэлийн троллейбус үнэ төлбөргүй үйлчилнэ. Энэ хугацаанд хаалттай байгаа зам, уулзваруудын ажлыг дуусгаж, 08-р сарын 30-ны дотор зорчих хэсгийг нээх юм. Түүнчлэн төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт 2-оос доошгүй байршилд түрээсгүйгээр зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дугаарын хязаарлалт үйлчлэх зам, гудамж талбайн жагсаалт

            1.Улаанбаатар хотын Их тойруу болон түүний доторхи замууд,
            2.Энхтайвны өргөн чөлөө, төв замын Геологийн төв лабораторийн                             уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэл хэсэгт,
            3. Чингисийн өргөн чөлөө, ТЭЦ-3-ын зүүн урд уулзвараас  зүүн тийш                         Энхтайвны гүүр хүртэл хэсэгт,
            4.Нисэхийн цагаан хаалганы зүүн уулзвараас ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар                 хүртэл
            5.Чингэлтэйн өргөн чөлөө, 32-ын тойргийн уулзвараас 7 буудлын уулзвар                 хүртэл
            6.Доржийн гудамж, Цайз захын уулзвараас КТМС-ийн баруун урд                             аюулгүйн тойрог хүртэл
            7. Энэбишийн өргөн чөлөөнөөс 120 мянгатын уулзвар, Хөдөө аж ахуйн их                 сургуулийн уулзвар хүртэл,
            8.Чулуун овооны уулзвараас Нарантуул захын уулзвар
            9.Нийслэл хүрээ гудамж
            10.Их Монгол улсын гудамж, зам

0 Сэтгэгдэл
yun davartsiin dandaa dugaaraar hyazgaarlalt hiij bhiin.teged yun olon udur yavuulahgui ntr gedgiin uneheer tuvugtei en
ЭНЭ АРАЙ ДЭНДНЭЭ ХУГАЦААНДАА АЖИЛАА ДУУСГАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЗАМ АНГИЙНХНЫ БУРУУГААС БОЛЖ ТАТВАР ТӨЛӨГЧИД ШИЙТГЭЛ ХҮЛЭЭДЭГ НЬ ЗУРШИЛ БОЛЛОО
Хамгийн их уншсан