Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ертөнцийн төгсгөл гэдэг чинь хотууд усан дор орохыг хэлж байгаа юм

Манай гаригийн бүхий л далай тэнгисийн усны түвшин 2100 он гэхэд нэг метрээр нэмэгдэнэ гэж Байгаль цаг уурын өөрчлөлтийг судлах засгийн газрын бус шинжээчдийн багийн шинэ илтгэлд дурджээ.  Судлаачид дэлхийн дулаарал улам ихэсч байгаа нь хүний өөрсдийн нь үйл ажиллагаатай холбоотой гэдгийг тэмдэглэсэн байна. Энэ байдал сүүлийн ганцхан арван жилд ч биш удаан хугацааны нөлөөлөл байгаа гэжээ. “Манай гаригийн агааарын дундаж температур 1951 оноос хойш 2010 он хүртэл байнга нэмэгдэж ирсэн” гэж энэ илтгэлд тэмдэглэсэн байна.  
Цаг уурчид энэ бүхнийг өөрчлөхийн тулд олборлож байгаа түлш шатааж агаар мандалд хий ялгаруулахаа эрс багасгахыг санал болгожээ.
Үүнтэй зэрэгцээд далайн биологичид дэлхийн дулаарал, хүний үйл ажиллагаанаас болоод дэлхийн далай тэнгис дэх загас улам хорогдож далайн медуз эрс хүчтэй үржиж байгааг мэдэгдсэн байна.
Энэ бүхнээс үүдээд Хойд мөсөн далайн мөс хайлах үзэгдэл газар авч аажимдаа эх газар усанд автах болно гэж энэ илтгэлд дурджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан