Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэснээс 500 орчим хүн амь алджээ

Сирийн Дамаск хот орчимд болсон мөргөлдөөний үед химийн зэвсэг хэрэглэсний улмаас 500 орчим хүн амь үрэгдсэний 100 гаруй нь хүүхэд байлаа гэж телевизийн Аль-Арабия суваг орон нутгийн эх сурвалжуудаас ишлэн мэдээллээ. Сөрөг хүчний төлөөлөгчид ерөнхийлөгч Башар Асадын талынхан Дамаскийн ойролцоох Замаллаки болон Аль Заиния дүүрэг рүү гал нээсэн гэж мэдээлж байна. Орон нутгийн телевизүүд энгийн иргэдийн амьсгал нь давчдаж, ханиалгаж байгааг харуулжээ. Химийн дайралтад өртсөн хүмүүс амьсгалж чадахгүй байгаагаас эмч нар зүрхэнд нь иллэг хийж, хиймэл амьсгал хийж байгаа ч тэдэнд эм хэрэгсэл дутагдаж байгаа юм байна.
Үүний өмнө Сирид болж байгаа зэвсэгт мөргөлдөөний үеэр химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн 13 ч тохиолдлын тухай тайланг НҮБ хүлээн аваад үүнийг магадлан шалгах  НҮБ-ын шинжээчид өнгөрсөн 18-ны өдөр тус улсад очсон юм.
Сирийн засаг захиргаа сөрөг хүчнийхний эсрэг зарины хий зэрэг химийн зэвсэг хэрэглэсний улмаас өнгөрсөн онд 150 хүнийг үхэлд хүргэсэн гэж АНУ-ын засаг захиргаа  энэ зургадугаар сарын 14-нд мэдэгдсэн.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад химийн зэвсгийг тус улсад үүсээд байгаа зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх “улаан шугам” гэж нэрлэсэн юм.

Сирид ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах гэсэн хөдөлгөөн өрнөж энэ нь иргэний дайн болон хувирснаас хойш нийтдээ 100 мянга орчим хүний амь нас сүйдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан