Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Беларусь улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь /БНБУ/ Улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан өчигдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Хоёр улсын Засгийн газар газар хоорондын комиссыг монголын талаас Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа (Засгийн газрын 88 дугаар тогтоолоор 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр томилогдсон), Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн дэд сайд Александр Сергеевич Огородников нар тэргүүлж байгаа юм.

Тус комиссын хуралдааны үеэр хоёр орны нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, цаашдын зорилтын талаар харилцан мэдээлэл хийж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэж, улмаар хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг Беларусь Улстай явуулах эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ болгож Комиссын хуралдааны протоколд хоёр талын төлөөлөл гарын үсэг зурлаа. Протоколын дагуу доорхи чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүнд:
-    Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж үйлдвэрлэл хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх;
-    Тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх;
-    Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон БНБУ-ын Хөдөө, аж ахуй, хүнсний яам хооронд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах;
-    Монгол Улсад нийлүүлдэг хөнгөн үйлдэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх;
-    Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын чиглэлээр норм, дүрэм боловсруулахад хамтран ажиллах. Үүнд:
•    Хот байгуулалтын кадастр
•    Хотын бүсчлэл
•    Хотын дахин төлөвлөлт
-    Тус улсын Магелёвын Лифтний компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллах, хамтарсан лифтний цех байгуулах талаар судлах, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх.
-    Монгол Улсад аж үйлдвэрийн машин механизм нийлүүлэх, угсралтын хамтарсан үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Барилга Хот Байгуулалтын Яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан