Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улстөрчдөд тохиолдсон байж боломгүй тохиолдлууд

Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко ердөө л Припять голоос 57,  24, болон 7 кг жин дарах гурван сом загас нэг зэрэг бариад л....гайхамшигтай байгаа биз. Гэхдээ тэр бол өөрийн зиндааны улстөрчдийн учирсан гайхамшигт, хүн үнэмшихийн аргагүй үйл явдлуудтай харьцуулахад хаа  ч байсан юм бэ дээ гэмээр. Цаана нь харь гаригийн хүнтэй уулзсан, бурхан ирж ивээлээ хайрласан удирдагчид байна....

57 кг сом загас барьсан Александр Лукашенко

Белорусын ерөнхийлөгч загас барьсан тухайгаа нэг их дурсаад байдаггүй, харин хоккей, цана бол өөр хэрэг. Гэтэл Оросын ерөнхийлөгч Путин Тувад явж байхдаа маш том цурхай барьсан чинь л Лукашенко загас барьж гэнэ. Түүний өөрийнх нь үгээр бол саяхан болтол загасгүй байсан  Припять голд очиж загасчилж. Тэгээд эхлээд юу ч гараагүй, гэхдээ тэр залхсангүй. Гэтэл 57 кг татах сом загас гарч ирж эрхэм ерөнхийлөгч өөрийн гараар барьж дээ.


Владимир Путины 21 кг жин дарах цурхай
        
Путин хамгийн сүүлийн загасчлалаараа 21 кг жин дарах цурхай загас барьсан байна. Гэхдээ үүнийг зарим нь “Чуровын цурхай” гэж нэрлэсэн. Харин  кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Би өөрөө харсан. Загас лавтай 20 гаруй кг болж байсан” гэж мэлзэж байгаа.
 
Ер нь энэ бол ОХУ-ын төрийн тэргүүнтэй тохиож байгаа анхны сонин тохиол биш. 2011 оны наймдугаар сард тэр Таманы булангийн ёроолд  архелогчидтой хамт шумбаад хоёр метрийн гүнэээс эртний олдвор олж байсан удаатай


Эцэг Жорж Бушийн 60 кг тарпон загас

Том загас барьдаг нь ганц ч Путин бас биш л дээ. АНУ-ын ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш 2008 онд Флорида мужид загасчилж байхаа 61,2 кг тарпон загас барьсан. Энэ мундаг олзоо завин дээрээ гаргах гэж 84 настай улстөрч даруй 45 минут зарсан гэдэг. Зургийг нь яахав Техас дахь дурсгалын номын санд тавьсан даа.

Жимми Картер луу молтогчин дайрсан гэв үү

Энэ талаар эрхэм ерөнхийлөгч өөрөө штабтаа ярьсан юм билээ. 1979 оны дөрөвдүгээр сард тэрээр Жоржия мужид ганцаараа завиар загасчилж байж. Гэтэл усанд сэлээд явж байсан молтогчин туулай гэнэт уснаас үсрэн өөрөөд нь харайжээ. Уг нь энэ тухай хэвлэлээр тэр даруйдаа түгээгүй юм. Харин наймдугаар сард л хэвлэлийн нь нарийн бичгийн дарга Жоди Даулл тохиолдлоор Associated Press-ийн сурвалжлагч Брукс Жексонд ярьснаар олонд ил болжээ.


Харь гаригийнхантай уулзсан ерөнхийлөгч бол Кирсан Илюмжинов

Халимагийн ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов 2010 онд  Владимир Познерийн нэг нэвтрүүлэгт дуулиантай зүйл ярьжээ. Тэр харь гаригийнхантай уулзаж байсан гэнэ. Энэ уулзалт 1997 оны есдүгээр арын 8-ны орой болжээ. Илюмжинов Москва дахь өөрийн байрандаа унтах гэж байтал тагтан дээр нь чимээ гарахаар тийшээ ойртоод очиж. Гэтэл хагас тунгалагдуу гэмээр хоолой өөр лүү нь ойртож дотор нь шар хувцастай хүмүүс өөрийг нь хүлээж байх юм гэнэ. Тэд түүнтэй нөхөрсгөөр ярилцаж хөлөгтөө оруулан үзүүлээд буулгажээ.
“Хэрэв жолооч, сайд, миний туслах гурав гэсэн гэрчүүд байгаагүй бол би үүнд итгэхгүй байсан” гэж Илюмжинов ярьсан  байна.

Борис Ельцины “цөмийн чемодан”

Ельцин “”Ерөнхийлөгчийн сунгаа” гэдэг номынхоо “Хувийн...” гэсэн бүлэгт түүний зочдынх нь нэг “цөмийн чемодан”-ыг арай л авчихаагүй гэсэн байдаг. Энэ нь 1991 онд Москва орчмын “Завидова” аж ахуйд болсон явдал гэнэ. “Гадаадын нэг зочинтой  моторт завиар явж байх үед завины ёроолд хар чемодан байж л байсан.
Түүнийг өнөөх цөмийн чемодан гэж бодож байж. Арал дээр очоод чемоданаасаа хоёр шил архи, давсалсан өргөст хэмх гаргаад иртэл зочин маань удтал инээж билээ. Мартахааргүй түүх дээ” гэсэн байдаг.

Уго Чавесийн үнэртэх мэдрэмж

Венесуэлийн төрийн тэргүүн бол эднээс нэлээд ялгаатай. 2006 онд Уго Чавес НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийг шулмастай зүйрлээд “Өнөөдөр энд бүгдээрээ нэг тиймхэн үнэр үнэртэж байгаа даа” гэсэн.
Цагаан ордонд өөрчлөлт гарч ерөнхийлөгч солигдсон 2009 онд тэр дахиад НҮБ-д үг хэлэхдээ “Өнөөдөр энд муухай үнэр үнэртэхгүй байна. Одоо  арилжээ. Харин итгэл найдвар үнэртэж байна” гэсэн байна.


Николас Мадурогийн шувуухай

Уго Чавесийн залгамжлагч Мерида мужид өнгөрсөн зургадугаар сард үг хэлэхдээ түүний өмнөх ерөнхийлөгч, хэдэн сарын өмнө өөд болсон Чавес өөрт нь эргэн ирдэг гэчихсэн. Түүний үгэнд итгэх юм бол Чавес шувуу болоод түүнтэй уулздаг гэнэ. Шувуу шинэ ерөнхийлөгчийг сайн байна хэмээн дуулдаг байна. Уго Чавес амьд сэрүүн байхдаа дууны CD  гаргасан болохоор тэр ингэж сэтгэсэн байж болох юм.
Гэхдээ энэ нь Чавесын шувуу болон ирсэн анхны тохиолдол биш. Дөрөвдүгээр сард, ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн нэг шувуу түүний толгойг тойрон гурвантаа ниссэн, энэ нь түүнийг сонгуульд амжилттай оролцохыг Уго Чавес ерөөсөн хэрэг гэж байсан юм.

Сильвио Берлусконигийн Орос дахь ав

WikiLeaks сайтад Орос-Италийн ерөнхий сайд нарын нягт харилцааны тухай гарснаас гадна Путин Берлускони хоёрын орост хамт ан хийсэн тухай La Stampa сонин бас нийтэлсэн юм. Яг хэзээ болсон он сар өдрийг дурдаагүй байна. WikiLeaks сайтынхаар бол Берлускони 2010 онд Путины төрсөн өдрөөр орост байсан юм байна.

“Берлускони өвлийн малгай өмсөөд Путинтай цасан дундуур зугаалсан. Тэд ямар нэгэн төлөвлөгөө зохиож, шийдэж явсан. Гэтэл хажуугаар нь сүүдэр давхиад өнгөрөхөд Путин буудлаа. Тэр ердөө л ганц буудаад буга агнах нь тэр. Том хутга гаргаад цээжийг нь ярж  зүрхийг нь сугалаад найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон хүндэт зочиндоо барьсан. Зочин их л баяртай байсан” гэж сонинд бичжээ.

Бага Жорж Бушын амжилт


Улстөрчдийн амжилт, нэр хүнд өчүүхэн зүйлээс  болон өгсч буурдаг. Бага Буш 2007 оны тавдугаар сард нэгэн хэвлэлийн бага хурал дээр байхад нь дээгүүр нь шувуу нисч өнгөрөхдөө пижак дээр нь сангасаа унагаачихсан. Тэрээр арилгах гэж оролдоод бүр ч нялж орхих нь тэр. 
Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Дана Перино үүнийг “Өнөөдөр ерөнхийлөгчийн хувьд амжилт авчрах өдөр байна. Энэ бол амжилтын дохио гэдгийг хүн бүгд мэдэж байгаа” гэж  тайлбарлан цайруулжээ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан