Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жуулчдыг ялгаварлахгүй боллоо

Ирэх сарын 1-нээс соёл, урлагийн байгууллагууд үйлчилгээнийхээ тарифыг ижил болгох нь. Учир нь, 2003 онд БСШУ-ны сайд А.Цанжид “Урлаг соёлын үзвэр үйлчилгээний тарифыг гадаад, дотоодын иргэн гэж ялгаварлахгүй тэгш тогтоож үйлчилнэ” гэсэн тушаал гаргасан аж.
Гэвч өнөөг хүртэл эл тушаал хэрэгждэггүйгээс урлаг, соёлын байгууллагууд гадаад, дотоодын иргэн гэсэн ялгавартай үнээр үйлчилдэг байсан. Тиймээс ССАЖЯ-наас соёл, урлагийн бүх байгууллагад мэдэгдэл хүргүүлсний дагуу ирэх сарын 1-нээс зөвхөн хүүхэд, насанд хүрэгчид гэсэн ялгавартай үнээр л үйлчилнэ гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан