Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэмтэд хөхний хорт хавдар үүсгэдэг бас нэг шалтгааныг тодорхойлов

Эрдэмтэд хөхний хорт хавдар үүсгэдэг бас нэг шалтгааныг тодорхойлов

Америкийн эрдэмтэд анхны хүүхдээ төрүүлэхээс өмнө согтууруулах ундаа хэрэглэж байсан бүсгүйчүүд хөхний хорт хавдар тусах магадлал бусдаас өндөр байдаг гэдгийг баталсан байна. Эрдэмтэд 25-40 насны 110 мянган бүсгүйг судалгаандаа хамруулжээ. Анхны хүүхдээ олохоос өмнө архи хэрэглэж байсан бол сүүний булчирхай хөгжих явцдаа үрэвсэн хавдар болж цаашдаа хөхний хорт хавдрын эх үүсвэр болдог хэмээн баталсан байна. Эрдэмтдийн ажиглалт судалгаагаар архинаас хамааралтай байсан бүсгүйчүүдийн 11 хувь нь хорт хавдар туссан бол хорт хавдартай гэсэн оноштой бүсгүйчүүдийн дөрвөн хувь нь жирэмслэхээс өмнө архи хэрэглэж байсан гэнэ. Эрдэмтэд энэхүү судалгааны ачаар хорт хавдраас эрт сэргийлэх боломжийг бүсгүйчүүдэд олгоно гэжээ.
Энэхүү судалгааны дунд жирэмслэлтээс өмнө өдөр бүр нэг удаа согтууруулах төрлийн ямар нэг ундаа хэрэглэж байсан бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн ямар нэгэн өвчнөөр өвчлөх магадлал 13 хувиар илүү гэдгийг баталжээ. Өөрөөр хэлбэл өдөр бүр нэг аяга шар айраг эсвэл нэг хундага дарс буюу согтууруулах ундаа хэрэглэдэг бүсгүйчүүдийн 15 хувь нь хорт хавдраар өвчилдөг гэнэ. Хэдийгээр хорт хавдар удамшлын өвчин гэдэг ч амьдралын зохисгүй хэв маяг нь 500 хувиар нэмэгдүүлдэг аж. Үүнээс гадна Германы эрдэмтэд хөхөвчнөөс үүдсэн хорт хавдрын өвчлөл багагүй байгааг баталжээ. Тэд индиан омгийн бүсгүйчүүд хэзээ ч хөхөвч зүүдэггүй. Тэдний дунд ч хорт хавдрын өвчлөл бараг байдаггүй гэдгийг батлаад байна. Өмнө нь бүсгүйчүүд хөх зөвхөн үр хүүхдээ тэжээх зорилготой гэж үздэг учраас гоо сайхан талаас нь тэр бүр анзаардаггүй байв. Тэр үед хөхний хорт хавдар өвчин бараг л байгаагүй гэжээ. Мөн эрдэмтэд том хөхтэй бүсгүйчүүд хөхний даруулгын хатуулга нь суганы орчимд ихэвчлэн өвчлөл үүсгэдэг учраас тэр нь  булчирхайны үрэвсэлд хүргэж, улмаар хорт хавдрын эхлэл болдог гэж баталжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан