Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Инээмсэглэл бэлэглэх мэс засал

Гоо сайхны мэс заслын томоохон төв болсон Өмнөд Солонгост сүүлийн үед нэгэн энгийн мэс засал маш түгээмэл болж, 20-30-аад насныхан ихээр хийлгэх болжээ. Тэд инээмсэглэсэн мэт эерэг дүр төрхийг бий болгохын тулд уруулынхаа хоёр завьжийг үл мэдэг дээш нь болгон өөрчлүүлэх болж. Хүн инээмсэглэх үед завьж дээшээ дугуйрсан хэлбэртэй болдог шүү дээ. Яг тийм хэлбэртэй болгоод уруулыг засчихаар хүний царай төлөв төвшин үед ч инээж байгаа мэт санагдахуйц эерэг төрхтэй болно гэсэн үг. Энэ нь ажлын шаардлагаар хамт олныхоо дунд аятайхан сэтгэгдэл төрүүлэх, үйлчлүүлэгчийнхээ өмнө инээмсэглэх шаардлагатай байдаг залуу ажилтнуудын хувьд хэрэгтэй учраас гоо сайхны эмнэлэгүүд энэ төрлийн мэс заслын захиалга ихтэй байгаа гэнэ.


0 Сэтгэгдэл
tm ee kardashian bas ineemseglej bui met haragddag hagalgaa hiilgesen bsan huuramch ineemsegleltei gd you tube dr bsan yum bn goo saihand itgeh argagui blsn tsag kk
tm ee kardashian bas ineemseglej bui met haragddag hagalgaa hiilgesen bsan huuramch ineemsegleltei gd you tube dr bsan yum bn goo saihand itgeh argagui blsn tsag kk
Хамгийн их уншсан