Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШУТИС-ийн оюутнуудыг хэн турхираад байна вэ

Төрийн өмчийн их дээд сургуулиудын сургалтын төлбөр тодорхой хувиар нэмэгдсэн. Үүнийг төрөөс зохицуулах боломжгүй гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэвлэл мэдээллээр дамжуулан хэлсэн. “Сургалтын төлбөрийг бүү нэм гэж хэлэх эрх надад байхгүй, салбарын сайдад хуулиар тийм эрх олгоогүй. Өнгөрсөн жил төлбөр нэмэхгүй байх үүргийг сургуулийн захирлуудад өгсөн нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн болсон. Тиймээс би төлбөрөө битгий нэмээрэй гэж хэлэхгүй. Хамгийн голн нь бодитой, аль болох бага нэмэхийг бодоорой гэдэг захиасыг амаар өгсөн” хэмээн салбарын сайд тайлбарлаж байсан. Үнэхээр Боловсрол, шинжлэх ухааны сайдад төлбөр нэмэх асуудалд хориг тавих эрх хууль, эрх зүйн талаасаа байхгүй. Энэ бол нэг талаас бизнес, нөгөө талаас өрсөлдөөн. Их, дээд сургуулиуд үүний дагуу сургалтынхаа төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Тухайлбал, ШУТИС сургалтынхаа төлбөрийг 13 хувиар нэмсэн гэдгээ аль хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө мэдэгдсэн. Хэвлэл мэдээллээр ч чамгүй л мэдээллэсэн. Гэтэл өчигдөр тус сургуулийн Оюутны зөвлөлийнхөн болоод, хэсэг оюутнууд сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандсан. Тэд хэлэхдээ, “Бид сургалтын төлбөр нэмэгдсэнийг мэдээгүй. Бидэнд мэдэгдээ ч үгүй. Сургуулийн ТУЗ хуралдахдаа биднийг байлгаагүй” гэх тайлбар өгсөн. Тиймээс оюутнууд жагсана тэмцэнэ гэдгээ илэрхийлнэ билээ. Үнэхээр сургалтын төлбөр нэмж, үр хүүхдээ сургуульд сургах гэсэн жирийн хөдөлмөрчдийн нуруунд ачаа үүрүүлж байгааг эсэргүүцэж байгааг бодохоор тэдний зөв гэж дөрвөн мөчөө өргөөд дэмжихэд ч бэлэн байна.
Гэхдээ нэг хардлага төрөөд байгаа зүйл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэн арван өдөр сургалтын төлбөр нэмэгдсэн тухай мэдээлэл цацагдаж байхад Оюутны холбооныхон нь хаана юу хийж явав. Нүд нь сохорч, чих нь дүлийрээгүй л бол сонсмоор доо. Гэтэл бид сонсоогүй гэх үгийг хэнэгчгүй хэлж байгаа нь харахаар мэдээллийн эрэн зуун гэх 21-р зуунд тэд хөл нийлүүлж байна гэж бодохоор даанч харамсмаар.
Өнөөдөр ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, УИХ-ын даргын зөвлөх Д.Одхүү тэргүүтэй хүмүүс тус сургуулийн оюутны холбооныхныг хүлээн авч уулзсан бололтой юм. Энэ уулзалтаар төлбөр нэмсэн шалтгааныг тодорхой тайлбарласан ч тэд ойлгохгүй байна гэх мэдээллийг Д.Одхүү твиттер хуудсаараа дамжуулсан хэлж байна. Бүр 4-5 цагийн турш тайлбарласан ч ойлгохгүй байна гэх. Үнэ дагаж чанар гэдэг үг байдаг даа. Төлбөр нэмнэ гэдэг нь эргээд оюутнуудын сурах орчин, сургалтын баазыг сайжруулж байгаа хэрэг гэж салбарын сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлж байсан. Энэ мэдэгдэл зарим хүнд худлаа мэт санагдах авч үнэн хэрэгтээ 500 төгрөгийн хятад оймсыг тав хоног өмсдөг бол 1500 төгрөгийн монгол оймсыг нэг сар өмсдөгтэй л адил зүйл. Ийм энгийн зүйлийг ойлгохгүй байна гэхээр тэдний араас хэн нэгэн хатгаад байгаа юм биш биз. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ШУТИС-ийн оюутнуудын ард тус сургуулийн хуучин захирал Б.Дамдинсүрэн оюутнуудыг турхирч байна гэх мэдээлэл гарсан. Оюутны холбооныхон нь хуучин захирлынхаа үгэнд ийн оров уу, эсвэл сургалтын төлбөр анх удаа нэмэгдэж байгааг одоо огооров уу.
Сургалтын төлбөр одоо нэмэгдэж байна уу гэвэл үгүй. Аль Хамтарсан Засгийн газрын үед ч тэр сургалтын төлбөр нэмэгдэж л байсан. Нэмэгдэх нэмэгдэхдээ 20-30 хувиар хүртэл өсч нэг гэр бүлийн санхүүд битгий хэл, монгол улсын эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байсан уу гэвэл үнэн. Ийм байтал өнгөрсөн үед нь эсэргүүцэж, олон нийтийн төлөө тэмцэж чадаагүй хэрнээ одоо ингэж турхирч, үнэнч шударга дүр эсгэх нь хэр зүйд нийцэх бол...

Д.Эрдэм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан