Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын модель бүсгүй ДОХ-оос болж нөхрийнхөө гарт амь үрэгджээ

Оросын нэртэй загвар өмсөгчдийн нэг Юлия Лошагинагийн аминд хүрсэн хэрэгт түүний нөхөр, гэрэл зурагчин Дмитрий Лошагиныг шалгаж байна. Олон нийтийн дунд тархсан яриагаар бол модель бүсгүй ДОХ/ХДХВ-ийн халдвар авсан байснаа нөхөртөө халдааснаас болж амь насаа алдсан гэнэ. Тэрээр гэртээ болсон үдэшлэгийн дараа учир битүүлгээр алга болоод хэд хоносны дараа нүүр, цээжин бие нь гэмтэж, түлэгдэж танигдахын аргагүй болсон цогцос нь ой модноос олдсон юм. Түүнийг цогцсыг олсны дараа нөхрийг нь ирж мөн эсэхийг шалгахыг хүсэхэд тэрээр завгүй гэж цааргалсан, нэг сая ам.долларын үнэтэй байшингаа зарж, гадагшаа гарах гэж байсан гэсэн сэжигтэй үйлдлүүд байгаа аж. Мөн тэрээр эхнэрээ өөрийнх нь машиныг унаж яваад алга болсон гэж ар гэрийнхэнд нь хэлсэн атал хэдэн өдрийн дараа машин нь гэнэт гарч ирэхэд тэр тухай цагдаад шалгуулахыг хүсээгүй зэргээр сэжигтэй үйлдлүүд цөөнгүй гаргажээ. Ямартай ч түүнийг хоёр жил хамт амьдарсан эхнэрээ ХДХВ-ийн вирус халдаасан хэмээн уурсахдаа хөнөөсөн байж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдаагийнхан шалгаж байна.




0 Сэтгэгдэл
сайхан царай гаргасан өлөгчингүүд
Хамгийн их уншсан