Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чөлөөт бөх олимпын хөтөлбөрт үлдлээ


        
Бөхийн чөлөөт барилдаан 2020 оны зуны олимпын хөтөлбөрт албан ёсоор үлдэх боллоо. Аргентины нийслэл Буэнос-Айрест болсон Олон улсын олимпын хорооны 125 дугаар чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж санал хураахад 49 төлөөлөгч чөлөөт бөхийг олимпын хөтөлбөрт үлдээх санал өгсөн байна. Олон улсын олимпын хороо энэ оны хоёрдугаар сард чөлөөт бөхийн барилдааныг 2020 Оны зуны олимпын хөтөлбөрөөс хасах санал гаргасан ч маш их шүүмжлэлтэй тулгараад байсан юм. 
Бөхийн барилдааны оронд бейсбол, ханан дахь теннисийг оруулахаар санал хураасан ч бейсбол нь 24, ханан тоглодог теннис нь 22 төлөөлөгчийн санал авсан  байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан