Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2013 оны дэлхийн хамгийн “сайн сайхан” хотоор Дани улс тодорлоо

/Ажилдаа явахаар дугуй хөлөглөсөн хамгийн аз жаргалтай Дани эмэгтэй, Копенгаген хот/

    НҮБ-н “Тогтвортой хөгжлийн асуудал эрхлэх төв”-өөс “Дэлхийн аз жаргалын тайлан” хэмээх сайхан мэдээллийг олон нийтэд сонордуулах ажлыг 2 дахь жилдээ гаргалаа. Тэгвэл энэ мэдээллийн дэлгэрэнгүйг Колумбын их сургуулийн удирдлаган дор үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн Институт гэх байгууллага Мягмар гарагт танилцуулжээ. Эндээс үзэхэд энэ жилийн манай гарагийн хамгийн аз жаргал, баяр баясал бялхсан, тайван хотоор Дани улс тодорч араасаа Норвег, Швейцарь, Недерланд болон Швед улсыг дагуулсан байна. Тус тайланд нийт 156 орны ард иргэдийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, сонголт хийх эрх чөлөө, авилга, аливаа асуудлыг шийдвэрлэх хугацаа, залуучуудын найрсаг, өгөөмөр зан зэрэг маш нарийн шалгуурыг тооцсоны үндсэн дээр шалгаруулжээ. Тэгвэл тэргүүлсэн орны аливаа зүйлд хандах хандах сэтгэл зүйн талаар “National Geographic” сэтгүүл ийнхүү дүгнэжээ.

•    Мөнгөөр аз жаргалын худалдаж авч болохгүй.
   Энэ мэдээж ойлгомжтой асуудал. Гэхдээ энэ тайлангийн эхний тавыг бүхэлдээ амьжиргааны түвшин өндөр орнууд эзэлснийг харж байгаа байх. Өөрөөр хэлбэл өндөр татвартай ч эдийн засгийн асуудлаа зөв тооцоолж, нийгмийн хангамжийн үнэлгээ хэт өндөр ч түүнд таарсан сэтгэл ханамж авдаг учраас бухимдах асуудал гардаггүй. Нөгөө талаар стрессгүй үүсэхгүй болохоор эрүүл мэндийн тулгамдсан асуудал бага.

•    Илүү их мөнгө хүсэх тусам тэр хэмжээний асуудал дагадаг.
     Баяжих хэмжээний мөнгө олох гэж хичээх нь эргээд биеийн болон сэтгэлийн зовлонд унагана. Дани улсын дундаж түвшнээс дээж амьдралтай  иргэдээс харахад боломжийн үнэтэй зүйлээ худалдаад авах чадвартай, хамгийн чухал нь өөрсдийнхөө хоббиг бий болгоод, түүнийгээ хөгжүүлэхэд цаг хугацаа их зарцуулаг  учраас заавал цааш нь хадгалаад түүнийхээ араас шаналаад явдаггүй.
•    Аз жаргалтай хүмүүс өдөр тутмын амьдралдаа дугуй унадаг.
Дани болон Недерланд улс дэлхийд бүх нийтийн дугуйн спортыг хамгийн их дэмждэг. Энэ нь мэдээж орчны таагүй нөлөөлөл, замын түгжрэл зэргээс сэргийлэх хамгийн сайхан арга. Мэдээж энэ өндөр хөгжилтэй оронд замбараагүй түгжрэл бий болохгүй нь ойлгомжтой. Энэ талаар тус улсын иргэн “Би BMW дотор уйлж сууснаас дугуйгаа унаад инээж явахыг хүсдэг” гэжээ.

•    Тэд ямар ч үед найрсаг зангаа хадгалдаг.
Энэ ард түмэн ямар ч үед найрсаг зангаараа бусадтай харьцдаг. Үргэлж инээмсэглэж аливаа асуудалд хандсанаар  асуудлыг амархан шийддэг гэдэгт тэд хамгийн их итгэдэг.

•    Цэвэрхэн бөгөөд дэгжин
           Ихэнх иргэдийн өдөр тутмын хувцаслалтыг ажиглахад заавал олон улсын трендэд баригдахгүй ч цэвэрхэн бөгөөд классик байдлыг эрхэмлэдэг болохыг ажиглажээ. Залуучуудын дийлэнх өөрсдийн гэсэн стилийг бий болгосон.

0 Сэтгэгдэл
энэ улсад очих болноо
Хамгийн их уншсан