Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Усны суурь үнэ нэмэх нь үндэслэлгүй

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс усны хэрэглээнээс гадна тогтмол хураамж авах болсныг энэ салбарын үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, усыг хэрэглэгчдэд зориулан байнгын бэлэн байдалд байлгаж буйн төлбөр хэмээн тайлбарлаж, энэ сараас усны төлбөр авах болсон тухай мэдээллийг хэвлэлээр өгөх боллоо.
Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог байтал Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс усны үйлчилгээний суурь хураамжийг нэмнэ гэсэн шийдвэр гаргасан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна хэмээн мэдэгдэл хүргүүлсэн.
Хуулийн дагуу суурь хураамж авах ёсгүй хэмээн сануулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсээр байхад олон нийтэд усны суурь хураамж авна хэмээн ойлголт төрүүлэн, тулган шаардсан маягтай мэдэгдлүүд гаргах нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан