Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мазаалайг есөн гайхамшгийн нэгээр тодруулжээ

Говь-Алтай аймгийн есөн гайхамшгийг тодруулахаар аймгийн ИТХ-аас бүх сумын иргэдийн дунд онлайн санал асуулга явуулсан байна. Санал асуулгаар тодруулсан есөн гайхамшгийн саналыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны дөрөвдүгээр сарын 9-ны өдрийн 26 тоот тогтоолоор хэлэлцэн баталжээ. Есөн гайхамшигт аймгийн түүх дурсгалт болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд багтсанаас гадна амьтдаас нэн ховор Мазаалай баавгай орсон байна. Одоогоор есөн гайхамшгийн танилцуулга, ил захидал бүхий зураг, бэлэг дурсгалын зүйлсийг хийлгэж байгаа гэнэ. 


0 Сэтгэгдэл
бүх баавгайн өвөг юм аа
Хамгийн их уншсан