Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилийн сайн эрсийн хөшөөт цогцолбор босгоно


Монгол улсын түүхийн нэгэн хуудсанд байсан шилийн сайн эрсийн хөшөө дурсгал, цогцолборыг босгох гурван жилийн хугацаатай төслийн талаар “Хөх тэнгэрийн зам” компаниас мэдээлэл хийлээ.

“Хөх тэнгэрийн зам” ХХК нь уг төслийг санаачилсан бөгөөд зураг төслөө гарган бүтээн байгуулалтаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Төслийн зорилго нь Манжийн дарлалын үед  улс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь насаа үл хайхран тэмцсэн монголын сайн эрсийн гавьяаг үнэлж, нийтэд сурталчилан таниулахад оршиж байна. Цогцолборыг шилийн сайн эрсийн хуран чуулдаг байсан Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь Шилийн Богд хайрхнаас долоон км зайтай босгох аж.

Уг хөшөөт цогцолбор дээрхи эхний хөшөө нь 16 хөтөлгөө морьтой шилийн сайн эрс нар, сар, гал дээр цуглаж байгаагаар хийгдэх юм байна. Түүнчлэн гадаад, дотоодын аялагчдад зориулан Улаанбаатар хот-Сүхбаатар, Шилийн Богд-Талын агуй, Торой Бандийн хөшөө, Ганга нуур, Алтан овоо гэсэн нар зөв тойрсон аяллын маршрут гаргасан байна. Бас Шилийн Богд орчмын 7.5 га газарт ойн зурвас татах эко төлөвлөгөө гаргажээ.

0 Сэтгэгдэл
Hoshoo dutaa yu
sxn buteel bnaaa. amjilt. xurdan sunderluuleerei.juulchidad uzuulj xaruulax yumtai boloxnee
орчин цагийн шилийн сайн эрчууд оодрох байх даа
Mash muu setgej,boliul
gal golomt soembo deeree gishgesen hvmvvsiig *****
Хамгийн их уншсан