Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн иргэдэд зургаан дүүрэгт газар өмчлүүлнэ


Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан нийслэлд шинээр газар олгох ажлыг түр хугацаагаар зогсоох захирамжийг хотын дарга өнгөрсөн онд гаргасан. Уг ажлын хүрээнд нийслэлд шинэ суурьшлын 52 бүс тогтоосон бол иргэдэд өмчлүүлэх ажлыг ирэх жилээс зохион байгуулна. Ингэхдээ Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багахангай дүүрэгт газар өмчлүүлэх аж. Гэхдээ зөвхөн Улаанбаатар хотын харьяат буюу 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн харьяат болсон иргэд шинээр газар өмчлөх эрхтэй. Энэ нь иргэдийг хот, хөдөөгөөр ялгаварлалаа гэх шүүмжлэл дагуулж байгаа ч хэд хэдэн шалтгаантай зохицуулалт юм. Тодруулбал, нийслэлд газар өмчилж авсан иргэдийн дийлэнх нь орон нутгаас шилжин ирэгсэд байдаг. Өөрөөр хэлбэл хөдөөнөөс нийслэл рүү чиглэх шилжилт хөдөлгөөн улам эрчимжсэн учир ийнхүү зохицуулж, хөдөлгөөнийг бууруулах сайн талтай аж. Түүнчлэн орон сууцны иргэдийн олонхи нь газар өмчилж аваагүй байдаг бол энэ удаагийн арга хэмжээ тэдэнд түлхүү боломж нээж буй онцлогтой. Тиймээс нийслэлийн харьяат болсон шилжин ирэгсэд болон газар өмчлөөгүй орон сууцны иргэд шинэ суурьшлын 52 бүсэд газар өмчлөх боломж нээгдэж байна. Харин өнгөрсөн тавдугаар сарын 30-наас хойш нийслэлийн харьяат болсон иргэдэд дахин суурьшлын бүс тогтоосон үед газар өмчлөх эрх нээгдэх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан