Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

BBC: Жиргээчид 2 өдөрт тэрбум жиргээ нисгэдэг

Одоогоос 7 жилийн өмнөөс “жиргээ”,”хэштаг”, “фолловер”, “ритвит” гэх зэрэг ойлголт цахим ертөнц хэрэглэгчдийн дунд өргөн дэлгэрч өдөр тутмын амьдарлынхаа салшгүй хэсэг болгожээ. Өнөөдөр жиргээчид манай гарагийн өнцөг булан бүрт өрнөж байгаа мэдээллийг цаг минут тутамд шуурхай түгээх гэж уралдах болжээ. Тэгвэл BBC цахим хуудсанд Твиттер гэх том ертөнцийн өнөөг хүртэл болсон чухал үйл явдлыг нэрлэж байна.

 

2006 оны гуравдугаар сар-Хамгийн анхны жиргээг үүсгэн байгуулагчийн нэг Жак Дорси “өөрийн твиттер хуудсаа янзалж байна” хэмээн бичжээ.

 

2006 оны долдугаар сар- Хэдийгээр “Твиттер” 2007 онд албан ёсоор  компани болсон ч  энэ оны долдугаар сарын 15-ны өдөр Твиттерийг  олон нийт ашиглах нөхцөл бүрдсэн.

2007 оны гуравдугаар сар- Хэрэглэгчид хэрхэн хүлээж авах бол гэхээс зүрхшээж байсан санаа зовнил Техасын Остинд болсон урлагийн наадмын үеэр нэгэн хэрэглэгч үйл явдлын талаар жиргэж түүнээс санаа аван олон хэрэглэгч янз бүрийн зүйлийн талаар жиргэж эхэлснээр тухайн долоо хоногийн сүүл гэхэд хэрэглэгчдийн тоо 3 дахин өсөв.

2008 оны наймдугаар сар-Энэ хэрэглээг хамгийн хүчирхэг болохыг анх удаа баталсан жиргээг Амеркийн оюутан Жеймс Бак Египет улсад явж байгаад засгийн газрын эсрэг тэмцэгчдийн нэг хэмээн буруутгагдаж хоригдсон талаараа шуурхай мэдэгдсэнээр маргааш нь хүүг суллах ажил амжилт олов.

 

 

2009 оны нэгдүгээр сар-155 зорчигч бүхий АНУ-ын нислэгийн компанийн онгоц Хадсон гол орчимд сүрэг шувуудын дайралтаас болон газардсан талаарх гэрэл зургийг Твиттер хуудсандаа мэдээлснээр үндсэндээ хамгийн том шуурхай мэдээлэгч талбар болж хувирсан.

2009 оны дөрөвдүгээр сар-Энэ сард жүжигчин Эштон Кутчер Твиттерт нэгдэж хамгийн анхны 1 сая дагагчтай хэрэглэгч болжээ.

 

 

2009 оны зургадугаар сар-Иранд болсон сонгуулийг эсэргүүцсэн иргэд олон зуугаараа Теграны гудамж талбайд цугларах үеэр засгийн газрын зүгээс эсэргүүцэгчдэд анхааруулга өгч байсан. Энэ үеэр  жиргээч жагсагчид “Жиргээчдийн хувьсгал” гэсэн уриа Твиттер даяар явуулсан нь маш олон хэрэглэгчдэд хүрсэн.

2009 оны наймдугаар сар-Жастин Халперн хүү аавынхаа гаргаж буй аашыг тэвчиж дийлээгүйн улмаас “Манай аавын хэлснийг хараал идэг” нэрээр хэрэглэгч болоод ердөө сарын дотор сая сая дагагчтай болсон удаатай.

2010 оны нэгдүгээр сар-Сансрын нисгэгч Тимоти Кример  Astro TJ  нэрээр сансраас анх удаагаа жиргэсэн хэрэглэгч болсон. Энэ жиргээнд “Сайн байцгаана уу жиргээчид ээ. Та бүхэнтэй Олон улсын сансрын төвөөс мэндчилж байна. Тэгэхээр миний энэ жиргээ хамгийн анхны сансраас илгээсэн жиргээ болох нь. Удахгүй та бүхний асуултад дуртайяа хариулна аа” гэжээ.

2010 оны дөрөвдүгээр сар- АНУ-ын Конгрессийн номын сан нийт жиргээгээ хэрхэн хадгалах төлөвлөгөөг танилцуулав.

2011 оны нэгдүгээр сар-Арабын хавар өрнөсөн Тунис, Египет, Сири, Ливи болон бусад улсуудад байсан ард иргэдийн тухайн үед үүссэн нөхцөл байдлын тухай мэдээлэх гол хэрэгсэл Твиттер, Фейсбүүк болжээ.

2011 оны гуравдугаар сар-Нью-Йорк хотын Бронкс амьтны хүрээлэнгээс суллагдсан кобра могойг харсан түүнээс зугтаж байгаа хүмүүс замдаа хүртэл “Уолл стритсээс хурдан зайлахгүй бол намайг удахгүй барих нь ээ” хэмээн жиргэсэн нь олны айдас, инээдийг давхар төрүүлж байсан талаар сүүлд шуугив.

2012 оны зургадугаар сар-NASA-н “Curiusity хөлөг Ангараг гараг дээр амжилттай газардаж тус гаргийн төв хэсгийг хайж эхэлсэн талаар  мэдээлэв. Одоо NASA 1.4 сая дагагчтай.

 2012 оны арваннэгдүгээр сар- Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулсан Барак Обама гэргий Мишель Обамаг маш сэтгэл хангалуун тэвэрч буй зургаа оруулаад “Дахиад 4 жил” гэсэн тайлбар бичин 800.000 хэрэглэгч энэ мэдээгээр дахин жиргэж дээд амжилт тогтоосон.

 

 

2012 оны арванхоёрдугаар сар- XVI пап лам Бенедикт жиргээчдийн тоог нэгээр нэмж хамгийн анхны жиргээч пап лам болсон. Дараагаар нь түүний угсаа залгамжлагч Францис пап лам Бенекдикт ламын бүртгэлийг үргэлжлүүлэн хэрэглэсээр одоогоор Англи хэлээр бичигдсэн бүртгэлийг 3 сая дагагч, Испани хэлээрх бүртгэлийг 3.7 сая дагагчтайгаар тус тус тэргүүлдэг.

2013 оны нэгдүгээр сар-Арлын Япон ба Өмнөд Солонгосын жиргээчид он солигдох мөчийг 33.388 жиргээгээр тэргүүлж нэг сэдвийн дагуу жиргэсэн сэдвийн дээд амжилтыг тогтоожээ.

2013 оны нэгдүгээр сар-Жастин Бибер энэ эзэнт гүрэнд нэгдэж Лейди Гагаг дагагчийн тоогоор гүйцсэн. Тэрээр одоогйин байдлаар 44 сая дагагчтай.

2013 оны нэгдүгээр сар-Твиттерийн зүгээс “Vine нэртэй видео аппликейшн гаргасан нь хоёр сарын дотор 13 сая хэрэглэгчийг татсан.

2013 оны дөрөвдүгээр сар-Сири улсын цахим холбооны бүлгээс “Associated press агентлагийн бүртгэлээр сүлжээнд нэвтэрч “Цагаан ордонд хоёр тэсрэг бөмбөг дэлбэрч Б.Обама шархадлаа” гэж жиргэн олон нийтийг сэртхийлгэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан