Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэвид Бекхэм эхнэрийнхээ нэрийг гартаа шивүүлжээ

Дэвид Бекхэм шивээсэнд дурладгаараа алдартай. Гар хөл, цээж гээд шивээсгүй газар түүнд ховор. Гэвч тэрээр дөрвөн хүүхдийнх нь ээж, хайртай ханийнхаа нэрийг шивүүлэх зай гартаа “үлдээсэн” байжээ. Баруун гартаа Виктория хэмээн шивүүлсэн шинэхэн “гоёл” нь өчигдөр түүнийг эхнэрийнхээ хамт Лондонд хүлээн авалтанд ирэх үеэр тодхон харагдаж байв. Бекхэм зүүн гарынхаа яг энэ хэсэгт “Love” хэмээн шивүүлсэн байдаг. Тэрээр энэ хоёр шивээсээ бичмэл шрифтээр ижилсүүлсэн нь Бекхэмийн бүхий л амьдралын хайр нь Виктория юм гэсэн утгыг илтгэх мэт. Тэрээр мөн дөрвөн хүүхдийнхээ хамгийн бага, хайртай охиныхоо нэр Харперыг цээжиндээ мөн л бичмэл үсгээр шивүүлсэн байдаг.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан