Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Яаралтай тусламжийн төвд түргэн
тусламжийн автомашин нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0298
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Яаралтай тусламжийн төвд түргэн тусламжийн автомашин–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь50 000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн сангийн 200051003 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жилийн дундаж борлуулалт 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг/2011 он, 2012 он/
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил /2011 он, 2012 он/
Ижил төстэй ажлын туршлага: сүүлийн 2 жил /2011 он, 2012 он/-ийн аль нэг жилд дор хаяж нэг удаа 100 000 000 сая төгрөгийн автомашин нийлүүлсэн байх
Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Шаардлагатай. Борлуулалтын онцгой эрх шаардлагагүй.
Тендерийн хамт 6 300 000  /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааирүүлнэ.
Тендерийг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1001 тоот, мэргэжилтэн Д.Баярсайхан, Утас: 75757804, 99030865

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан