Дахин төлөвлөлтөөр баригдах инженерийн шугам сүлжээний зураг төслийг боловсруулна
2013 оны 9 сарын 18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах тухай”  А/867 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа хорооллуудын инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлыг жагсаалтаар баталж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн  шугам сүлжээний ажлын зургийн даалгаврыг яаралтай боловсруулан батлахыг  нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа. Батлагдсан зургийн ажлыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага”, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн боловсруулж, зохион байгуулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд үүрэг болголоо. Харин зураг төслийн ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 2013 онд шинээр баригдах, шинэчлэх авто зам, инженерийн  шугам сүлжээ, барилга байгуулалтын зураг төсөв, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилга хяналтын зураг төсөл боловсруулах хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, ажлын зураг төслийг хянаж батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.