Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөөрхөн хэрнээ сүрдмээр...

“Хэдэн жил сараар толгой дотроо төсөөлсөн зураглалаа буулгаад, түүнийг олон түмэн харж ямар нэг мэдрэмж авна гэдэг бол уран бүтээлч хүний хамгийн том аз жаргал” хэмээн Германы уран бүтээлч Флорентжин Хофман хэлжээ. Аварга бүтээлээрээ алдартай тэрээр алхам тутамд үүсэх жижиг асуудлаас үүдсэн  хүмүүсийн бухимдлыг тайлан, сэтгэл сэргээх бүтээл хийхсэн гэж эртнээс боджээ. Өдгөө түүний мөрөөдөл биелж 600 кг жин, хамгийн өндөр нь 26 метр дэлхийн хамгийн том резинен галуу болон хувираад дэлхйин эргийн улсуудаар амжилттай аялсаар байна.

/ 14 өндөртэй Сидней хот 2013 оын нэгдүгээр сар /


/15 м өндөр,2013 оны тавдугаар сар, Хонг Конг хот улс/
 

/18 метр, 2013 оны есдүгээр сар, Каошун, Тайвань улс/


/12 метр өндөр, 2011 оны хоёрдугаар сар, Окланд, Шинэ Зеланд/

“Дэлхий даяар” нэртэй энэ төсөл 2007 онд тусгалаа олж хүн бүрийн хүүхэд насны гэгээлэг дурсамжыг сэргээх зорилго дор Недерландын Амстердаас авахуулаад Белгийн Ломмел, Японы Хирошима, Осака, Австралийн Сидней, Тасканийн Сао Паоло, Шинэ Зеландын Окланд, Хонг Конг зэрэг хотуудаар аялсан аварга том галууг хараад маш олон хүн сайхан энерги авсан талаараа зохион байгуулагчдад хэлээд зогсохгүй олон орноос түүнийг авчрах хүсэлт илгээгээд байна.
Хамгийн сүүлд өчигдөр Тайвань улсын “Glory Pier” эрэгт айлчилжээ. Хуран цугларсан олон түүний аварга биенд сүрдсэн ч  царайнд нь сайхан дүр төрх илэрч байсан талаар CBS агентлаг мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан