Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.СОНОМПИЛ САЙД АА, ХИЙСНЭЭ Л ЯРЬЯ

Шинэчлэлийн Засгийн газрын Эрчим хүчний сайдаар М.Сономпил ажиллах болов. Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжилтэй тэрээр ажлаа аваад жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч эрчим хүчний салбарт тодорхой ахиц гарсангүй. Ингэж хэлэхэд учир байна. Нийслэл хот хүрээгээ тэлж, хүн ам нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдсээр. Энэ бүхнийг зохицуулах үүднээс нийслэлийн зүүн хэсэгт дулааны станц барьж ашиглалтад оруулахаар болж, Засгийн газрын тогтоол өнгөрсөн хоёрдугаар сард гарсан. Улмаар уг станцын эхний блокыг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна гэж байсан ч М.Сономпил сайд хэлснээсээ буцав. Амгалан орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажил удаашралтай байна, айлуудтайгаа тохиролцож чадахгүй байна хэмээн Эрчим хүчний сайд хотын удирдлагуудтай маргалдсаар энэ зуныг үдэв.
рсан л бол ажил удаашрах ёсгүйг гүйцэтгэх засаглалын тэргүүн сануулж, бухимдсан ч тусыг эс олов. Ийн явсаар өнгөрсөн сард сая нэг юм айлуудтайгаа хэл амаа ололцож, газраа чөлөөлж. Харин дулааны станц барих зургийг Харбин хотод хийлгэжээ. Үүнийг Монголын тал баталгаажуулах аж. Гэтэл гүйцэтгэгчээр шалгарсан компани ч нарийвчилсан ТЭЗҮ-гээ батлуулаагүй байгаа сурагтай. Салбараа удирдан чиглүүлж залах ёстой сайд маань ажилдаа хойрго хандсанаас нийслэлчүүд энэ өвөл яажшуухан онд орох нь бүрхэг байна. Гэтэл М.Сономпил сайд  манай салбарынхан өвлийг өнтэй давах бэлтгэлээ хангаж чадлаа хэмээн Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр ярьсан байх юм. Мөн тэрээр “Эрчим хүчний нөөцийг 80 МегаВаттаар нэмэгдүүлж чадлаа. Ингэснээр техникийн нөхцөл шинээр авсан үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж буй юм. Амгалан ДЦС-ын ажил эхэллээ. Тавантолгойн ДЦС-ын тендер шалгаруулалт боллоо. “ТЭЦ-IV” -ыг 100, “ТЭЦ-III”-ыг 50 МегаВаттаар өртөтгөх ажил хийгдэж байна. Энэ ажил ирэх жил хийгдсэнээр эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрдэнэ” гэв. Дулааны цахилгаан станцуудыг өргөтгөх ажил түрүүчээсээ удахгүй ашиглалтад орно хэмээн долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газраас хийдэг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтаар хэлж байсан. Гэвч өвөл хаяанд ирсэн энэ өдрүүдэд шинэ оны босгон дээр дуусна хэмээн урагшгүй зүйл ярьж. Аливаа ажил удаашраад ирэхээрээ замхардаг жишээ манайд олон бий. Тэр жишгийг л давтахгүй гэж найдахаас.
Алаагүй баавгайн арьсыг арав хувааж иднэ гэгчээр М.Сономпил сайд хийхээсээ илүү ярьдаг хүн бололтой. Тэрээр амны уншлага болсон “ТЭЦ-III”, “ТЭЦ-IV”-ын өргөтгөл, Амгалангийн дулааны станцынхаа талаар ярьж, салбартаа хийж буй ажил хэмээн бусдын амыг тагласаар ирж. Гэтэл дизель станц ажиллуулан онд орох сум хөдөөд цөөнгүй байна. Харин сайд маань өнөөх л ярьдаг зүйлээ л ярьсаар явна. Цухас дурдвал “Эрчим хүчний салбарт энэ онд “ТЭЦ-III” станцтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт байгаа. Шинээр ашиглалтад оруулсан Салхитын цахилгаан станц болон дулааны хоёр станцын өргөтгөлийн хүчин чадлын нэгдсэн дүнг тооцоход “ТЭЦ-III” станцын одоогийн гаргаж буй 148 мегаватт чадлаас давсан эх үүсвэр болж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хүч тавьж хэрэгжүүлж буй эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэх зорилт ийнхүү үр дүнд хүрч эхэлсний зэрэгцээ ирэх жилүүдэд босох станцуудын ажил урагшилсан нь том ахиц болно” хэмээсэн. Мөн ирэх оны намар ашиглалтад орох Амгалангийн дулааны станц гэхэд л Дарханыхаас хоёр дахин илүү эрчим хүч үйлдвэрлэж, нийлүүлнэ. Уг  ажил гараанаас хөдөлсөн. Тавдугаар цахилгаан станц шинээр барих үйлдвэр, орон сууцуудыг дулаанаар хангах найдвартай эх үүсвэр болно гэж. Дөнгөж гүйцэтгэх компанийнх нь тендер шалгаруулалт дуусч байхад хэзээ  ашиглалтад орох билээ. Ашиглалтад орсных нь дараа ярих зүйлийг цаг хугацаанаас урьтаж яриад буй нь иргэдийг төөрөгдүүлж, горьдлого төрүүлэхээс өөр зүйл авчрахгүй л байлтай.
Манай улс 2013-2014 оны өвөл эрчим хүчний хэрэглээний 75 хувийг ДЦС-уудаас, долоон хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, нэг хувийг дизель станцаас хангаад, үлдсэн 17 хувийг импортоор авах аж. Говь-Алтай аймгийн төвийн зарим хэрэглэгчийг дизель станцаар хангахаас өөр аргагүй байгаагийн дээр Баянхонгор аймгийн гурван сум ч дизель станцаа ажиллуулна. XXI зуун гарчихаад байхад иргэдээ дизель станц ажиллуулж, эрчим хүчээр хангадаг тогтолцоо байсаар л байх нь. Өнгөрсөн Засгийн газрын үед эхлүүлсэн Салхитын цахилгаан станцын ажил энэ онд дуусч, ашиглалтад орсноос өөр ахиц эрчим хүчний салбарт гарсангүй. Салбарын ажил сайжрахгүй байгаа нь ёстой л “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэгчээр сайдын гар биш ам их хөдөлснөөс улбаатай гэдгийг хэн хүнгүй мэдэрч байна.

С.Заяа

0 Сэтгэгдэл
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
hahaha. sonompil gej neg l saihan delberchihsen hun bdagiin shtee. saihan hoolnii sav daa.
tsahilgaan stantsiin turbiniig turba gej yaridag gar yun erchim huchnii said ve? UVS humuusiig said darga hiilgehiig l boliulmaar baina daa.
Үнэн зүйл бичжээ. ТЭЦ-3,4-ийн өргөтгөл Сономпилээс өмнө шийдэгдээд эхэлчихсэн ажилл шүү дээ. Танкист юугаа мэдэхэв дээ
Хамгийн их уншсан