Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

National Geographic: Зааны талаар танилцуулж байна


Заан бол манай гараг дээр хамгийн их ховордож байгаа амьтны нэг юм. Тэдний соёо, шүд, хумс гээд үнэд хүрэх бүхий л зүйлийг зарж борлуулж байгаа нь харамсалтай. Тэгвэл хүмүүс бидэнд энэ амьтны талаар тодорхой мэдээлэл төдийлөн байдаггүй. Тухайлбал, зааны хэдэн төрөл байдаг, үржил нь яаж явагддаг  гэх зэрэг нарийн мэдээлэл өгөх үүднээс  “National Geographic” сэтгүүл энэ талаарх багц мэдээлэл өгснийг хүргэж байна.


Зааны төрөл

Амьтан судлаачдын үздэгээр 2010 оныг хүртэл ердөө 2 төрлийн заан амьдардаг гэж үздэг байсныг 2011 онд Канадын амьтын судлаачдын баг генийн шинжилгээг  дахин хийсний үндсэн дээр хамгийн багадаа 3 төрлийн заан байдаг гэдгийг нотолжээ. Үүнд: Ази заан, Африк буюу саванна заан, мөн Африкийн ойн заан багтана. Ази заан бусад 2 төрлөө бодвол биеэр жижиг төдийгүй чих болон хошуу илт богино, толгой дээрээ овойсон 2 овгороор нь ялгардаг. Харин Африк заанууд том чихтэй ч ойн зааны чих илүү дугуй хэлбэртэй, үс багатай хэрнээ хошуу томтой, толгойны хэлбэр дугуйрсан хэлбэртэй байдаг. Ихэнх заан үүрээр буюу шөнөөр илүү идэвхитэй амьдардаг.


Тэдний үржил хэрхэн явагддаг вэ?

Зааны үржил амьтад дундаас хамгийн удаан хугацаанд явагддаг. Эмэгчин заан жилийн хэдхэн өдөрт л багтаж үржих боломжтой. Энэ хугацаанд эрэгчин заан хошуугаараа үнэрлэх, бие рүү нь ойртох мэтийн биеийн хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлэхэд хэрвээ эмэгчин зөвшөөрвөл ижил хариу үйлдэл үзүүлж хамгийн багадаа 20 минутын дараа эвцэлдэх үйл ажиллагаа явагдаж эхэлдэг. Ингээд эмэгчин заан дунджаар 20-22 сар ураг тээж, 100 кг гаруй жинтэй зааны тугал мэндэлнэ. Дөнгөж төрсөн тугал нүдээ аниастай төрж аажмаар нүдээ нээж орчиндоо дасдаг.


Шүд ба соёо

Бид төрөхдөө шүдгүй төрдгийн адилаар тэд ч бас шүд болон соёогүй төрж аажмаар сүүн соёо нь бэхждэг. Соёо бол ямар нэг хүнд зүйлийг өргөх, ухахад зориулсан тэдний хамгийн гол зэвсэг юм. Гэвч Ази төрлийн эмэгчин заанууд ихэвчлэн соёо жижигтэй байдаг.
Тэд өдөрт ердөө 2-3 цаг унтаж үлдсэн хугацаанд аварга биеэ тэжээх хоол хүнс олоход зарцуулна. Ойролцоогоор 150 кг ургамал тэдний нэг өдрийн хоол болно.Ийнхүү ургамлаар хооллодог учраас тэдний шүд амархан эмтэрдэг ч шинэ шүд нь амны хөндийн ард хэсгээс ургаж унасан шүдийг хурдан нөхдөг.


Хамгийн том заан

Дэлхий дээр жингээрээ давамгайлсан олон заан байсан ч хамгийн том заан 4 метр өндөртэй Жамбо гэх заан байсан. Өдгөө түүний нэрийг одоо маш том гэсэн утгаар хэрэглэх болжээ. 1861 онд төрсөн Жамбо саванна зааны төрөлд багтаж Францын амьтны хүрээлэнчийн гар дээр өссөн. Дараа нь Британийн амьтны хүрээлэнд шилжиж хүрэлцэн ирсэн хүүхдүүдийг нуруун дээрээ ачиж тоглодог маш тайван заан байжээ. Удалгүй Жамбог 1881 онд тухайн үеийн  АНУ-ын хамгийн алдартай уран бүтээлч Барнум 10.000 ам.доллараар худалдан авч дараа жилийн гуравдугаар сараас эхлэн циркийн жүжигчин болгосон. Жамбо  24 нас хүртлээ хүмүүсийн циркийг зорих гол шалтгаан байсаар харамсалтайгаар Канад улсын St.Thomas хотод маш хурдтай ирж байсан галт тэргэнд дайруулах шахсан залуу зааныг хамгаалж нас барсан хэмээн Барнум хэлж байсныг циркийн  учир мэдэх хүмүүс үгүйсгэдэг байжээ.  Ингээд түүний нас барсны  100 жилийн ойгоор буюу 1985 онд дээрх 38 тонн хөшөөг  осол болсон хотод босгосон юм.  


Тэд маш авьяаслаг

Заан бол хамгийн ухаантай амьтан. Тэдний тархи 5 кг жинтэй ба маш олон хуниасаас бүрддэг нь сэтгэн бодох чадварт нөлөөлдөг. Заан зовж шаналах, хошигнох, өрөвдөж хайрлах, аливаа зүйлийг ухамсарлах, бодлогошрох, тоглох зэрэг маш олон сэтгэл хөдлөлийг үзүүлдэг. Өмнөд Солонгос улсын нэгэн амьтны хүрээлэнгийн заан харгалзагч ажилчдынхаа заавраар хошуугаа чичрүүлэн инээж,  хүмүүсийг элэглэсэн нь  тэнд байсан хүмүүсийг гайхшруулж байсан удаатай.
 

2 Сэтгэгдэл
аавүихш раьаххөсмм
Зааны эмэгтэйг юу гэдэг юм бол
haana amidardag ni haana bgaa ym be
гоё юм бэ
Хамгийн их уншсан