Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдэд өмчлүүлэх газарт зөвшөөрөлгүй буухыг хориглоно

НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газар”-ын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолоор Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх, 2014-2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах замаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх ажлыг нийслэлийн Засаг дарга зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас төлөвлөлтөд хамрагдсан газрыг хамгаалах зорилгоор зарим талбайд хориглох тэмдэг байршуулж, “Зуслангийн товчоо” иргэдийн газрыг бүртгэх ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Гэвч нийслэлийн иргэдэд 2014 оноос өмчилж эхлэх газарт иргэд, аж ахуйн нэгжүүд дур мэдэн хашаа, хайс хатган байрших тохиолдол нэмэгджээ. Тиймээс зөвшөөрөлгүй байрласан иргэдийг албадан нүүлгэх ажлыг дүүргүүдийн газрын алба, Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Жишээ нь, СХД-т Нисэхийн зурвас, Тахилтын ам, 22-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй 60-70 айл буусныг албадан нүүлгэхэд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, багагүй бэрхшээл үүсч байгаа талаар дүүргийн Засаг дарга нар учирлаж байна. Тиймээс нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэхээр төлөвлөсөн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй бууж, байрлахгүй байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан