Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.ЧИЛААЖАВ, Г.МӨНХЦЭЦЭГ НАРЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР ӨГЧЭЭ

Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөв­лөлийн дарга асан Х.Чи­лаажав, гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нарыг Авли­гатай тэмцэх газарт шалгуулахаар өгчээ.  ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Соёл, урлаг хөгжүүлэх сан”-гаас 82.6 сая төгрөг МЗЭ-ийн Их хуралд зарцуул хэмээн өнгөрсөн наймдугаар сарын 14-ний өдөр тушаал гаргажээ. Харин энэ мөнгийг хэрхэн, юунд зарцуулсан тайлангаа  Зохиолчдын эвлэлийнхэн тавиагүй байгаа аж. МЗЭ-ийн Их хурлыг зохион байгуулахад төлөвлөсөн зарим ажилд мөнгө тусган зохион байгуулсан гэх ч бодит байдалд огт өөр байсан гэсэн мэдээлэл АТГ-т очсон гэнэ. Тухайлбал, энгэрийн тэмдэг хийлгэхэд 6.4 сая, гадаадын найман зочин урьж ирүүлэхэд 14 сая төгрөг хэмээн төлөвлөж ССАЖЯ-нд хандаж. Гэтэл хурлын үеэр энгэрийн тэмдэг өгөөгүй, гадаадаас хоёрхон зочин ирсэн байж. Иймээс хоёр өдөр үргэлжилсэн тус Их хуралд яагаад ийм их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан талаар тайлбар авахын тулд Х.Чилаажав, Г.Мөнхцэцэг нарыг шалгуулахыг хүссэн аж.
Одоогоор тэд ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм.

Т.Цэлмэг

0 Сэтгэгдэл
Шалгаад өмдийг нь шувтлаад толгойд нь углах хэрэгтэй. Ичиж үхмээр шаарнууд бэ? Буянзаяа Чинбаяр Батхуяг ч гэх шиг юун хүчирхэг юм яриад байна. Байлдах болоогүй биз дээ. Гадаад ертөнцөд гарах хэдэн хэлтэй улс бэ энэ нэр нь яригдаад байгаа магистарын боловсролтой залуучууд. Юм болохоор залуу хүн гэж ярих дуртай улс манайхан. Япон, Солонгос Тайвань Хятад их гүрэн Оросын холбооны улс ХБНГУл зэрэг томоохон улс орнуудын зохиолчдын байгууллагыг 60 ,7О хүрсэн ахмадууд удирддаг. Тэд доор хаяж 3 орны хэлээр зохиолоо бичдэг гээд бод доо. Нусаа хацартай наасан манайханы залуучууд ичээч ээ Монголын уран зохиол сохор доголон хүн шиг болчихсон юм биш үү? Хэдэн Сак залуус өөрсдийгөө магтаж шившиг болохоо болиоч.???
Chilaajav, Munxtsetseg 2-g saitar shalgaj yasiig ni xusval zoxiltoi.
parasite-uud buh shatand baigaa bolohoor l bid uudluhgui baigaam
Тийм ээ, БУЯНЗАЯА, АЮУРЗАНА, ЧИНБАЯР, БАТХУЯГ НАРЫН ХҮЧИРХЭГ ЗАЛУУС МЗЭ-ийг УДИРДАХААС БИШ, АРХИ, АВГАЙ /НӨХӨР/ ЯРЬСАН, НУТАГ, НУГА, НАМ, ЭВСЛИЙН ҮЗЭЛД АВТСАН ШАЛЬДАР БУЛЬДАР ЭТГЭЭДҮҮД ЭНЭ АЖЛЫГ ХИЙЖ ЧАДАГҮЙШ ДЭЭ.ЯАГААД ГЭВЭЛ МОНГОЛ ЗОХИОЛЧИД ДЭЛХИЙД ГАРАХ ЁСТОЙ. ГОВЬ-АЛТАЙ, ДУНДГОВЬ, ТӨВ АЙМАГТ БИШ...
Хамгийн их уншсан