Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давжээ

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар хамгийн чухал байр суурийг эзэлж байгаа билээ. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын 90 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 85,5 хувийг тус тус бүрдүүлж байна.
2013 оны эхний 8 сарын байдлаар авч үзвэл Зэсийн үйлдвэрлэл 461,7 мян.тн буюу 73 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 2,441.0 мян.тн буюу 99 хувийн гүйцэтгэлтэй, Зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 80 хувьтай байна. Харин нүүрсний үйлдвэрлэл 14,9 сая.тн буюу 64 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 163,3 тэрбум төгрөг буюу 55 хувьтай байна. Сайхан мэдээ дуулгахад алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан буюу 5,773.6 кг-ийг олборлож 180 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 169 хувьтай байна. Төмрийн олборлолт 3,815.9 мян.тн буюу 58 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 40 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 73,8 мян.тн буюу 228 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлогын гүйцэтгэл 24,1 тэрбум төгрөг буюу 268 хувьтай байна.
Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 22,736.19 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 20,785.06 сая төгрөг буюу 80,7 хувь, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 872.38 сая төгрөг буюу 109 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 1,078.76 сая төгрөг буюу 42,9 хувьтай байна.
Газрын тосны газар нийт 99,041.60 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 117,8 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба газрын тосны орлого 99,041.6 сая төгрөг буюу 116 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 2,486.8 сая төгрөг буюу 296 хувийн гүйцэтгэлтэй байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт 11,9 хувь, мөнгө 20,1 хувь, Зэс 6,8 хувь, цайр 1,5 хувь, молибдени 16,2 хувь, баяжуулсан нүүрс 28,7 хувийн үнийн бууралттай, хар тугалга 4,7 хувь, цагаан тугалга 4,3 хувь, төмрийн хүдэр 5,1 хувийн тус тус үнийн өсөлттэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан