Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шереметьевод эзэнгүй 20 тэрбум евро хэвтсээр

Москвагийн Шереметьевогийн нисэх буудалд эзэн нь ирж авдаггүй 20 тэрбум евро зургаан жил шахам дэмий хэвтэж байгаа гэнэ. Итгэхэд бэрх ч энэ үнэн бөгөөд нэг бүр нь 100 сая еврог багтаасан 200 модон тэвш буюу 20 тэрбум евро 2007 оноос хойш Шереметьевд хадгалагдаж байгаа аж. Уг нь энэ мөнгийг 2007 оны наймдугаар сарын 7-нд  Франкфуртээс Фарзин Короориан Мутлаг хэмээх 45 настай иран эрэгтэй Москва руу илгээсэн юм байна. Гэвч тэрээр энэ их мөнгийг чухам хэнд илгээж байгаагаа бичээгүйгээс одоо хүртэл эзэн нь олдохгүй байгаа аж. Тэр бүү хэл мөнгийг илгээсэн Фарзин өөрөө ч сураггүй алга болсон учир энэ мөнгийг хэнд шилжүүлэхээ албаныхан мэдэхээ больсон байна. Мэдээж энэ их мөнгөний сургаар олон ч хүн мөнгийг хүлээн авах ёстой хүн нь хэмээн итгүүлэхээр янз бүрийн баримт бичиг бүрдүүлэн ирж байгаа ч албаныхан хангалттай гэж үзээгүй тул одоо хүртэл Шереметьевод хадгалагдсаар байгаа юм. Эзэн нь тодорхойгүй энэ мөнгийг улсын мэдэлд оруулах ч эрх зүйн үндэсгүй гэнэ.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар энэ их хэмжээний мөнгө Иракийн удирдагч асан Саддам Хуссейнийх байсан байж магадгүй гэнэ. Гэвч энэ мөнгийг түүнийг цаазлуулснаас бүр хойно илгээсэн учир магадлал багатай. Эсвэл Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн Орост өгсөн авлига ч байж болох юм хэмээн таамаглаж байна. Ямартай ч, Украины мафи, Чеченийн бүлэглэлүүд энэ мөнгийг авах ёстой эзэн нь хэмээн хандсаныг үзвэл зөв гарын мөнгө биш гэдэг нь тодорхой байгаа юм. Хэрэв энэ мөнгийг авах хууль ёсны эзэн тодорвол тэрээр дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд шууд орох юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан