Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Рио Тинто”-той хийсэн хэлэлцээр амжилттай болсон гэлээ

“Оюутолгой” компанид Монголын талыг төлөөлөх ТУЗ-ийн гурван гишүүн есдүгээр сарын 23-27-нд Лондонд Рио Тинто компанийнхантай хэлэлцээрийн ширээнд суугаад иржээ. Тэд энэ талаарх мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн юм.
ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу, “Хэлэлцээр маш халуун, дулаан уур амьсгалд явсан. Монголын талаас 22 асуудлыг тавьж хэлэлцүүлсэн. Үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс чиглэл өгсөн. Нөгөө талаас найман асуудлыг тавьж нийтдээ 30 асуудлын эргэн тойронд хоёр өдрийн турш ярилцаж 15 асуудалд хоёр тал санал нэгдсэн. Үлдсэн 15 асуудлаас дэс дараалал тогтоож, цаг хугацааны хувьд ямар байна вэ гэдгээр нь ангилаад ойрын хугацаанд шийдэлд хүрэхээр тохиоролцсон. Оюутолгойн төсөл бол Монголд маш чухал. Тиймээс үүний хурдыг сааруулахгүй цаашид явуулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.
Оюутолгойн бүлэг ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрөл нь Онтрэгоулд компанийн эзэмшилд байгаа аж. Үүнийг шилжүүлэхийн тулд Рио Тинто болон гуравдагч компанитай хэлэлцээр хийж, тохиролцсоны үр дүнд Оюутолгойн талд шийдвэрлэж чадсан байна.
Харин шийдвэрлэж чадаагүй гурван том зүйл байгааг Ч.Отгочулуу онцолсон юм. Тухайлбал, Төслийн нэгдүгээр үе шат маань хугацаанаасаа өмнө хэрэгжиж эхэлсэн ч зардлын хэмжээ хэтэрсэн. Зардлын хэмжээнд хоёр талаас аудит оруулахаар болсон. Анхан шатны баримтад үндэслэж шалгалт хийсэн, үүний хариу энэ сарын дундуур гарч, хоёр тал дүгнэлтээ тулгана.
Хоёрдахь, ажлын хэсэг маань гиологийн нөөцийг тодруулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор ТЭЗҮ-гээ шинэчлье. Цаашдаа эдийн засгийн үр ашгийг тооцно. Энэ уурхайг ашигласнаар хувь нийлүүлэгчид хэдэн төгрөгийн орлого олно гэж тооцсон, түүнийхээ хэдэн хувийг монгол улс авахаар тохирсон гэдгийг тодруулна.
Гуравдахь ажлын хэсэг нь далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор нэмэлт санхүүжилтэд хамтарч, ямар банкнаас хэдий хэмжээний мөнгө авахуу гэдэгтээ хамтарч зөвшилцөнө.
Энэ гурван ажлын хэсэг маань ирэх долоо хоногт маш эрчимтэй ажиллана гэж хэлэлцээр хийсэн гишүүд хэлж байна. Мөн Лондонд Рио Тинтотой хэлэлцээр хийхээс гадна, хувьцаа эзэмшигч жижиг аж ахуйн нэгжүүдтэй уулзсан байна.
Гэхдээ хэлэлцээрийн үед Монголын тухай мэдээллийг вэб сайтуудаар авдаг учир, орчуулга нь ташаа, муу байгаа нь монголын тухай мэдээллийг буруу хүргэх явдал байгааг ч тэд хэлж байсан юм.

0 Сэтгэгдэл
hi all, bi yag uneniig hele.unendee manai ene TUZ iin gishuud geed baigaa nuhduud rio iin hajuud joldono oo.ta nar har l daa,yamar ch ajliin turshlagagui, za tegeed uul uurhain talaar buur A ch ugui humuusiig tend ochood yu yari geh ve dee.1-r angiin huuhdiig 10-r angiin huuhedtei yariulahad ter batsaanaar yaj l bol yaj toglono biz dee.nuguu 1-r angiin huuhed chini yahav aav tegeerei gesen eej tegeerei gesen gedeg shig l edgeer nuhduud zasgiin gazar teg gesen tegehgui bol bolohgui geed hoshuugaa unjuulaad l suuj baigaa.bi uuruu OT d ajillaj baisan tend yamar turshlagatai yamar mergeshsen gadniihan baidgiig bi sain medne.za tegeed buur top tuvshind ni bol buur l aimaar nuhduud baigaa shu dee.yadahdaa ene de facto iin jargalsaikhan guai shig humuuseer tavij boldoggui l yum baih daa.
odoo ch hiisnii daraa l itgene ee
ЮУ ХИЙСЭН ЧИНЬ УДАХГҮЙ ОЛОНД ИЛ ТОД БОЛОХ БАЙХ Л ДАА.САЙН ЮМ ХИЙСЭН БОЛ САЙШААН МАГТАЖ.МУУ ЮМ ХИЙСЭН БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛНО ШҮҮ.АСУУДАЛАА ИЛ ТОД ЯРЬЖ Л ҮЗЭЭРЭЙ ДЭЭ.ХОЖИМ АМАА БАРИХ ЮМ ХИЙЧИХ ВИЙ.МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ Л БҮҮ ХУГАЛААРАЙ ДАА
Хамгийн их уншсан