Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

iPhone-ийн хамгийн хэрэгтэй apps

Waze

Waze бол машинд ихэнх цагаа өнгөрүүлдэг хүмүүст мөн ч хэрэгтэй аппликэйшн юм. Утсан дээрх GPS-ийн чиглэл заагч, газрын зураг нь таны явах замыг л заадаг бол энэ програм замд таарч болох хурд сааруулагч, дөнгөж саяхан гарсан осол эсвэл замын түгжрэлийн тухай бүхий л мэдээллийг өгдөг юм. Учир нь, энэ програмд бүртгэлтэй бусад хэрэглэгчид явсан замынхаа тухай мэдээллийг өгдөг учраас iPhone-ийн хэрэглэгчид замын ачааллын тухай мэдээллийг өөр хоорондоо солилцоно гэсэн үг юм.

Songza

Заримдаа бид дуу сонсмоор байвч ямар дуу сонсох, тэрийг хаанаас татах билээ гээд л бас л ажиллагаа ордог шүү дээ. Тэгвэл таны яг тухайн нөхцөл байдалд зориулсан дуу хөгжим автоматаар сонгож өгөх програм бол Songza юм. Энэ апп-ыг татаад авчихсан байхад унтахын өмнө, клубт юм уугаад сууж байхад, жимд байхад эсвэл бүр найзуудыгаа хөгжөөхөд гээд олон янзын сонголтыг танд танилцуулах бөгөөд түүнээс өөртөө тохируулан сонгоход яг таны нөхцөл байдалд зохицсон дууг явуулах юм.

Mailbox

Mailbox бол танд ирсэн цахим шуудангуудыг төрөл төрлөөр нь ангилан архивлах үйлчилгээтэй програм юм. Inbox дахь уул овоо шиг их захидлуудыг  ач холбогдлоор нь өнөөдөр оройхон, маргааш, долоо хоногийн амралтын өдрүүдээр эсвэл сардаа багтааж, бүр хэзээ нэгэн цагт унших гэх мэтээр ангилснаар чухал мэйлүүдээ чухал бустай хутгаж ажлаа алдахгүй байх боломж олгож байгаа юм.

Great Food Nearby

Энэ бол шинэ хот, шинэ улсад ажил, аяллаар очсон жуулчид, зочин гийчдэд их хэрэгтэй програм юм. Үүний тусламжтайгаар шинэ орчинд нь байх хамгийн сайхан хоолтой газрын хаяг байршлыг төвөггүй олох боломжтой. 

ShopSavvy

Үнэнийг хэлэхэд худалдагчид үүнд тийм ч таатай хандахгүй л болов уу. Гэхдээ хэрэглэгч таны хувьд бол их хэрэгтэй програм шүү. Та дэлгүүрийн лангуун дээрх барааны баар кодыг iPhone-оороо уншуулснаар тухайн бүтээгдэхүүнийг онлайнаар ямар үнээр зарж байгааг харах боломжтой. Энэ нь үнийг хооронд нь харьцуулж, ухаалаг сонголт хийх боломж олгож байгаа юм.


Splitwise

Ухаалгаар хуваах хэмээх энэ аппликэйшн нь найзууд, эсвэл ажлын хамт олон дунд хэрэгжүүлэхэд хэрэгтэй програм юм. Хэрвээ та найзуудтайгаа хамт хоолонд орлоо, бүгдээрээ нийлж ямар нэг зүйл худалдан авлаа гэхэд зарлагаа яаж эн тэнцүү хуваах, хэн нь ногдсон мөнгөө өгсөн, хэн нь өгөөгүй зэргийг тэмдэглэж тооцох, хэрвээ хэн нэгэн тооцоогоо өгөхгүй удвал и-мэйлээр сануулах зэрэг үйлдэлтэй юм.

Umano


Ажлын их ачаалалтай завгүй өдрийн дараа өнөөдрийн үйл явдлын мэдээллийг сонсчихмоор л байгаа биз дээ. Гэтэл өдөржин компьютер, бичиг цаас ширтсэн нүд чинь ядарч байна уу. Яг ийм үед зориулсан iPhone app бол Umano юм.  Энэ программын тусламжтайгаар та интернэтээр гол үйл явдлын мэдээ хайж цаг алдах шаардлагагүй. Програм өөрөө хэвлэл дээр гарсан чухал мэдээллүүдийг хадгалан мэргэжлийн хөтлөгчийн дуу хоолойгоор танд уншиж өгөх болно.

Bump

Нэг төхөөрөмжөөс нөгөө рүү файл татах, хуулах гэдэг тийм ч хялбархан зүйл биш. Харин Bump-тай байхад хоёр төхөөрөмжийг хооронд нь ойртуулахад л татаж авах боломжтой болдог байна. Онцлог нь, тэд хоёулаа Bump аппликэйшнийг татаж авсан байх ёстой. Зөвхөн гар утас хооронд гэлтгүй компьютерээс ч ийм маягаар хуулж болно. Энэ тохиолдолд гар утсаа компьютерийн гар дээр ойртуулахад л болно.

Find My iPhone

Хэдийгээр шинэ iPhone эзнийхээ хурууны хээгээр л онгойдог технологийн дэвшлийг нэвтрүүлсэн авч өмнөх үеийн iPhone-д энэхүү програм бас л хэрэгтэй эд. Гар утсаа хаана тавьснаа санахгүй байх, гээх, хулгайд алдах гээд утаснаасаа холдсон үед хаана байгааг нь олоход туслах юм. Үүний тусламжтайгаар алга болсон утасныхаа байршлыг олоод, бусад хүн ашиглахаас сэргийлж түгжиж болно. 

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
хэнд ч хэрэггүй мэдээлэл байна
Хамгийн их уншсан