Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


2013 оны 10 дугаар          Дугаар: ИЗ 2013-16          Улаанбаатар
сарын 03-ны өдөр                                                          хот

                                                                                           
Тендер шалгаруулалтын нэр:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Угсаатны музейн барилгын их засвар        
Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь Соёл, урлаг хөгжүүлэх сангийн  хөрөнгөөр санхүүжих  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Угсаатны музейн барилгын их засварын ажил гүйцэтгэгч сонгох нээлттэй тендерт /БУ 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил, БУ 2.1.2 Мод ба өрөгт бүтээцийн ажлын тусгай зөвшөөрөлтэй, 50,0 саяас доошгүй төгрөгийн дүрмийн сангийн хэмжээтэй, сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн дундаж нь 100,0 сая төгрөгөөс багагүй/ эрх бүхий оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.   

Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/  бичгээр хүсэлтээ гарган, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ажил тус бүрийг нь 100,000.0 төгрөгөөр худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь тендерийн хамт тендерийн үнийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийн баримт бичгийн худалдаж авах үнийг төрийн сангийн 900035409 тоот дансанд тушааж, тендерийн баримт бичгийг ажлын өдрийн 08.30-17.00 цагт худалдан авч болно.

Тендерийг 2013 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерийг нээхэд оролцох хүсэлтэй тендерт оролцогч, сонирхсон бусад этгээдийг  байлцуулан, 2013 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 11.00 цагт  108 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Сонирхсон этгээд  тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
    

Хаяг:     Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Чингэлтэй дүүрэг,
Барилгачдын талбай-2, Засгийн газрын 10 байр,
2 дугаар давхар  212  тоот өрөө,
Утас-310468

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан