Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зарим оронд байгаэ элчин сайдуудыг эргүүлэн татна

Зарим улс оронд суугаа элчин сайдуудыг эргүүлэн татах, шинээр томилох асуудлыг Засгийн газар өнгөрсөн амралтын өдөр хуралдсан хуралдаанаараа хэлэлцсэн. Тухайлбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэл, Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдоржийн Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Залаа-Уул, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Оргил нарыг эргүүлэн татахаар болсон юм.
Түүнчлэн Франц улсад Мундагбаатарын Батсайхан, Германд Цолмонгийн Болор, Канадад Раднаабазарын Алтангэрэл, Швейцарьт Ваанчигийн Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан