Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирээдүйд уснаас болж дайтна


- Үхрийн нэг кг мах бэлдэхэд 42 500 литр ус зарцуулдаг. Гэтэл Гамбид... -


Унгарын нийслэл Буда­пеш­тэд болж байгаа Усны олон улсын чуулга уузалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун оролцож хэлсэн үгэндээ “2030 он гэхэд дэлхийн хүн амын 40 хувь нь хангалттай цэвэр ус хэрэглэж чадахгүй” хэмээн анхааруулжээ. Улмаар ойрын жилүүдэд хүн төрөлхтний өмнө тулгарах хамгийн том асуудал нь ундны усны дутагдал гээд “Энэ 2013 оныг усны нөөцийн салбарт хамтран ажиллах жил болгон зарласан учраас бид хүн бүрийг цэвэр усаар хангахыг баталгаажуулахын төлөө зүтгэх ёстой. Цэвэр устай холбоотой болгоныг зөвхөн Засгийн газарт даатган хариуцуулах хэрэггүй бөгөөд бизнесийнхэн, иргэний нийгэм гээд хүн бүр энэ асуудлаар ажиллах ёстой” хэмээн мэдэгдлээ. Тэрээр цэвэр устай холбоотойгоор өнөөдөр зарим оронд тулгараад байгаа асуудал бусад бүх улсын хувьд ирээдүйд учрах зүйл гээд “Цэвэр ус нь тогтвортой хөгжлийн түлхүүр бөгөөд Дэлхийн хүн амыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай” гэсэн байна.

Усны дутагдлын асуудлыг хэд хэдэн салбарт зэрэг шийдэх шаардлагатай тухай ч Бан Ги Мун онцлов. Энэ нь юуны өмнө хүнсний аюулгүй байдал. Хөдөө аж ахуй нь усны гол хэрэглэгч, энэ салбар усгүйгээр оршин тогтнох боломжгүй. Тиймээс усны хэрэглээг багасгахын тулд орчин үеийн усалгааны системийг боловсруулан нэвтрүүлэх, ганд тэсвэртэй шинэ сортын ногоо гаргаж авах хэрэгтэй гэнэ.
Хоёр дахь гол чиглэл цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх. Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд хүн төрөлхтөн боломжтой бүхнийг хийх шаардлагатай тулгараад байгаа.

Дараагийн чиглэл нь бохир ус цэвэрлэх төхөөрөмж хангалтгүй байгаа явдал бөгөөд ус дамжуулах дэд бүтэц шаардлагатай төвшинд хүртэл хөгжөөгүйг засах. Өнөөдөр 2,5 тэрбум хүн ариун цэврийн шаардлага хангаагүй газар, тэрбум гаруй хүн цэвэр ус татах болон муу ус зайлуулах суваггүй газарт амьдарч байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дурдлаа.

Үнэхээр ч жил ирэх тусам цэвэр усны хүртээмжийн асуудал хурцаар яригдах  болов. Дэлхийн усны 97,5 хувь нь унд, хөдөө аж ахуйд хэрэглэх боломжгүй давс ихтэйд тооцогддог. Хүн ам нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа улс орнууд үлдсэн 2,5 хувийн цэвэр усны төлөө өрсөлдөх болохоор аргагүй.

Хорьдугаар зууны дэлхийн хамгийн түгшүүртэй бүс нутаг болох Ойрхи Дорнод, Африкт шашны ялгаа, газар нутаг, эрдэс баялгийн хуваарилалттай холбоотой дайн өнөө ч тасраагүй. Газар нутгийн  маргаанаас үүдэлтэй Иран, Иракын дайн, газрын тосны орд газрын төлөөх Ирак, Кувейтын дайн, Иракын эсрэг Америкийн дайн, Аравийн орнууд ба Израйлийн дайн, шашны ялгаа ба улс төрийн зөрчлөөс үүдэлтэй Сирийн иргэний дайн гээд олон жишээ байна.
Гэвч 10-15 жилийн дараа гэхэд энэ бүс нутгийнхан ундны уснаас болж дайтаж эхэлнэ гэдгийг олон улсын судлаачид онцолж байгаа юм. Ингэх нөхцөл ч бүрджээ.

Юуны өмнө бүс нутагт хур тунадас бага ордог, цөлийн уур амьсгалтай болохоор хүн ам нь гүний ус, Нил, Иордан, Евфрат, Тигр гэсэн дөрвөн мөрний уснаас бүрэн хамааралтай. Түүхэндээ энэ бүс нутагт хүн ам сийрэг суурьшдаг байсны үр дүнд л багахан цэвэр усаараа яаж ийгээд аргалдаг байж. Гэтэл сүүлийн тавин жилийн дотор бүс нутгийн хүн ам 300 саяар нэмэгдсэн нь усны дутагдал үүсэх үндсэн шалтгаан юм.

Сири гэхэд л 1950 онд 3.5 сая хүнтэй байснаа 2013 онд 22 сая, 2050 онд 36 сая болно. 1950 онд 20 сая хүн амтай байсан Египет өнөөдөр 85 сая хүнтэй, 2050 онд 135 сая болно. Гэтэл Сири, Египет гэх мэт орон нь гүний усаа шавхаад дуусч байгаа болохоор цаашид энэ олон сая хүнийг цэвэр усаар яаж хангах тухай мэдэж байгаа нэгэн алга. Дээр нь усны эх үүсвэрүүд нь гол төлөв бүс нутгаас гадна байрладаг юм.

Египетийн гол эх үүсвэр Нил мөрөн нь Этиоп, Суданаар урсан орж ирдэг. Харин Этиоп нь цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд станц барина гээд мөрнийг далангаар хаах гэж байгаа. Ингэж хаавал шууд дайтана гэдгээ Египет ч нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Сири ба Иракын ундны усны гол эх үүсвэр Евфрат, Тигр мөрөн нь Туркээс эхтэй. Турк энэ хоёр голын урсгалыг хянаж, Сирийг удаа дараа хүнд байдалд оруулснаас болж бүр 1980-аад онд хоёр гурван ч удаа дайтах дээрээ тулж байгаад гэрээ байгуулсны хүчинд байдал хэсэг намжсан. Израйль, Палестинын автономи, Иордан улс нь Иордан голын усны хэрэглээнээс болж мөн л олон удаа түнжин хагарч байсан. Иорданы ван асан Хусейн нь "Иорданыг дайнд татаж оруулах цорын ганц асуудал ус юм" гэсэн байдаг нь бүс нутагт усны асуудал ямар хурц болсныг харуулж байгаа юм.
Зөвхөн Ойрхи Дорнод гэлтгүй дэлхийн олон орон уснаас болж хөршүүдтэйгээ энэ мэтээр түнжин хагараад эхэлчихсэн. Учир нь, Азербайжан, Латви, Словак, Узбекистан, Украин, Хорват, Израиль, Молдав, Румын, Туркменистан гэх мэт орон хэрэгцээт ундны усныхаа талыг гаднаас авч байна. Өөрөөр хэлбэл, голын эхэнд суугаа орны явуулж буй бодлогоос тэдний уух ус маш их хамааралтай. Узбекистан, Казахстан нь Сырдарья, Амударья мөрний эхэнд байрласан Киргиз, Тажикстан хоёртой уснаас болж байнга түнжин хагардаг. Ботсван, Намиб, Ангол нь Окаванго голын цутгалангаас болж мөн л хэрэлддэг. Намиб нь ган гачгаас болж нийслэлээ усаар хангаж чадахгүй болсон тул голын цутгалангаас ус татах гэж 500 км үргэлжилсэн хоолой тавихаар зэхэж байгаа нь маргааны гол шалтгаан юм. Ингэж усыг их хэмжээгээр татвал голын цутгалан орчмын нутаг усаар дутагдан удалгүй хатаж элсэн цөл болон хувирах аюултай аж. Хятад Браммапутра голын урсгалын дагуу шаталсан олон цахилгаан станц барихаар төлөвлөсөн нь Энэтхэгт таалагдахгүй байгаа.

Хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр усны асуудал улам л хурцдана. Учир нь ундны уснаас гадна хөдөө аж ахуйн зориулалттай усалгаанд асар их ус шаардлагатай байдаг. Жишээлэхэд, нэг кг төмс ургуулахад 1000 литр, нэг кг улаан буудай ургуулахад 1450 литр, нэг кг тахианы мах бэлтгэхэд 4600 литр, нэг кг үхрийн мах хэрэгцээнд нийлүүлэхийн тулд 42 мянга 500 литр ус зарцуулдаг. Хүн хоногт 50 литр ус хэрэглэх нь хамгийн зохистой гэж үздэг. Гэтэл Гамби улсын нэг хүн хоногт 4,5 литр, Сомалид есөн литр ус хэрэглэдэг бол дундаж америк хүн хоногт 500 литр ус хэрэглэдэг ажээ. Өрнөдийн орнуудын цэвэр усны хэрэглээ ер нь өндөр. Зөвхөн өглөө шүдээ угаахад л найман литр, жорлон цэвэрлэх ус гэж хоногт 10-35 литр, усанд ороход дунджаар 200 литр ус зарцуулдаг байна.

0 Сэтгэгдэл
Германд үйлдвэрлэсэн,цагт 4000л ус шүүж цэвэрлэх AquaPur төхөөрөмж санал болгож байна.Автомашин угаалгын газар тохиромжтой,авсаарха� �,усаа 100 хувь эргүүлэн ашиглах боломжтой,байгальд ээлтэй технологийн дэвшилтэт төхөөрөмж юм.Суурилуулалт үнэгүй Утас:99058457
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.0 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
usand orhod 200 litr usaar orhuu sonin ymdaa esuul tegj ih udaan orhiimuu oilgomjgui ymaa
худлаа усны хомсдол энэ тэр гэж мөнгө олдог хүмүүсийн явуулга болохоос усны хомсдол гэж юу байхавдээ дэлхийн 3-ны нэгийг ус эзэлдэг байхад чинь усны байнгын эргэлтэнд байдаг дэлхийд усгүй болно гэж байхгүй дээ
ta nar ter ulaanbaatar hotiin tseverleh baiguulamjiin garch baigaa usiig haraarai arai ch dee gemeer us tuul gold orj bailee haraad dotor muuhai bolson shuu
Yahaaraa neg kg tahiani mah tiim ih us zartsuulaad bna uugaad lav bish bh oilgomjgui yum
Yahaaraa neg kg tahiani mah tiim ih us zartsuulaad bna uugaad lav bish bh oilgomjgui yum
Хамгийн их уншсан