Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ 2020 он гэхэд Тайванийг эзэлж магадгүй


Тайванийн Батлан хамгаалах яамнаас жил болгон гаргадаг илтгэлийг бэлтгэгч нар ийм дүгнэлт гаргажээ. Тайванийн судлаачдын багцаалснаар 2020 он гэхэд БНХАУ-ын зэвсэгт хүчний хөгжил тус арлыг байлдан эзлэх хэмжээнд хүрэх аж. Их газрын Хятадын арми нь Тайвань арлыг байлдан эзлээд зогсохгүй энэхүү зэвсэгт мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох гэсэн бусад улсын оролдлогыг амжилттай эсэргүүцэх хэмжээнд хүрэх аж.

БНХАУ-ын хуурай зам, агаар, тэнгисийн цэргийн хүчин сүүлийн хэдхэн жилийн хугацаанд эрчимтэй шинэчлэгдэж байгаа нь ийм зэвсэгт ажиллагаа явагдах нь бараг гарцаагүй болсны нотолгоо аж. Ингэхдээ Хятадын зэвсэгт хүчин нь тухайлан Америкийн зэвсэг, техникийг сөрөх чадвартай зэвсэглэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа юм гэнэ. Үүний нэг жишээ нь  усан онгоц сөнөөгч “DF-21D” пуужин. Энэ пуужин нь 1800 км-ийн алсын тусгалтай бөгөөд тусгайлан Америкийн нисэх онгоц тээгчдийг сөнөөх зориулалттайгаар бүтээгдсэн аж.
1949 онд Гоминданы намынхан дүрвэн гарснаас хойш Тайвань нь өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Улс гэж нэрлэн тусгаар улс гэж зарласан. Их газрын буюу коммунист Хятад нь Тайванийг  хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд салан тусгаарласан өөрийн нэг муж гэж мэдэгдсээр ирсэн түүхтэй. Тиймээс энэ “муж”-ийг нэтгэх гэсэн оролдлогыг нэг бус удаа хийж байсан юм. Тухай бүрт Америкийн Тэнгисийн цэргийн хүчин “булчин шөрмөсөө” үзүүлэн Тайванийн төлөө дайтахад бэлэн гэдгээ шууд харуулж байсан тулдаа дайн бололгүй өнгөрдөг байлаа.

Америкчуудын зэвсэг техникийн төвшин нь БНХАУ-ынхаас тохой илүү байсан болохоор “нөхөд” тухайн үедээ хөмхий зуугаад үлддэг байсан бол ийнхүү эдийн засгийн өсөлтөө даган батлан хамгаалах салбартаа асар их анхаарал хандуулж байгаагийн хүчинд хэдхэн жилийн дараанаас огт өөр байр сууринаас ярьдаг болох бололтой.

Хятадын арми хамгийн сүүлийн үеийн техник, технологийг хөгжүүлэхэд  онцгой анхаарч байгаа нь нууц биш. Жишээлэхэд, хоёр жилийн өмнө хугацаа нь дуусч ажиллагаагүй болсон хиймэл дагуулаа газраас тусгай пуужин хөөргөн устгаж дэлхий дахинаа бяраа харуулж байв. Ийм өндөр нарийвчлалтай зэвсэглэл урьд нь зөвхөн ОХУ, АНУ хоёрт л байсан юм. Жилийн өмнө нисэх онгоц тээгч дээрээс хөөрөх чадвартай өөрийн гэсэн сөнөөгч онгоц бүтээснээ олон нийтэд зарласан.
Хэдхэн  сарын өмнө Туркийн Засгийн газраас зарласан агаарын довтолгооноос сэргийлэх систем нийлүүлэх тендерт ялж олон тэрбум ам.долларын үнэтэй хамгийн орчин үеийн зэвсэглэлийг нийлүүлэхээр болсон. Үүнд нь Америк маш ихээр дургүйцсэн бөгөөд НАТО-ийн системтэй таарахгүй зэвсэг худалдан авах гэж байгаад маш ихээр түгшиж байна гэдгээ Туркийн Засгийн газарт албан ёсоор мэдэгдэж байв.

Сүүлийн жилүүдэд Хятадын зэвсэг нь дэлхийн зах зээл дээр Орос, Америкийн зэвсэгтэй хүчтэй өрсөлдөж байна. Ялангуяа хямд үнэтэй гэдгээрээ Оросын үйлдвэрлэгчдийг энгийн болон өндөр технологи шаардсан зэвсэглэлийн зах зээлээс эрчимтэй шахах болсон юм. Жишээлэхэд, Хятадын онгоц үйлдвэрлэгчид байлдааны зориулалттай сургалтын онгоцны дэлхийн зах зээлийн 75 хувийг дангаар хангадаг болсон гэдэг дүгнэлтийг шинжээчид хийжээ. Пакистанд гэхэд л өөрийн үйлдвэрлэсэн “Chengdu FC-1 Xiaolong” сөнөөгч онгоцоо зарсан, Латин Америк болон Африкийн маш олон оронд танк, хуягт техникээ онцын дуулиан шуугиан тарилгүй зарж чадсан. Байр сууриа алдаж эхэлсэн Оросууд өөрсдийнх нь байлдааны технологийг хуулбарлан гуравдагч оронд зарахгүй гэсэн гэрээ байгуулахыг хүртэл шаардаж үзсэн.

Зарим шинжээчид сүүлийн таван жилийн хугацаанд Хятадын зэвсгийн экспорт  162 хувиар нэмэгдсэн гэж мэдэгдэж байгаа нь манай урд хөршийн зэвсэгт хүчний салбарын хөгжил ямар эрчимтэй хөгжиж байгааг хамгийн тод харуулж байгаа юм. Зэвсгийн салбарт эрчимтэй анхаарал тавьсны хүчинд Хятад нь зэвсгийн экспортоороо дэлхийд тэргүүлдэг таван орны нэг болсон.

Ийнхүү зэвсэглэл хөгжихийн хэрээр Хятад нь газар нутгийн маргаан гэх мэт олон төрлийн асуудлыг хүчний байр сууринаас шийдэх хандлага гаргадаг болсон нь олон оронд түгшүүр төрүүлж байгаа юм. Японы эзэмшлийн маргаантай арлууд, Энэтхэгийн хянадаг Гималайн нурууны дагуу эзэнгүй газар нутаг гээд Хятадууд зэр зэвсгийн хүчээ харуулсан цөөнгүй жишээ сүүлийн хэдэн жилд гарсан нь  хамгийн их түгшүүр төрүүлж байгаа юм. Тэр тусам Хятад нь Япон, Энэтхэгээс эхлээд Вьетнам, Мьянмар, Бруней, Индонези, Филиппин, Солонгос, Киргиз, Тажикистан гээд маш олон улстай газар нутгийн маргаантай байгаа болохоор Хятадын зэвсэгт хүчин, зэвсэглэлийн үйлдвэрлэлийн төвшин ийнхүү огцом нэмэгдэж байгаа нь дэлхийн нийтийн нийтээр гарцаагүй  санаа зовох ёстой асуудлын нэг болж хувирлаа.

Гэхдээ Хятадын тал зэвсэг хэрэглэх магадлал хамгийн өндөртэй газар нь Тайваны  арал хэвээр байна.  Тайваны тусгаар тогтнолын хамгийн гол баталгаа нь Америк болохоор их газрын Хятад арлыг өөртөө нэгтгэх ямар нэг ажиллагаа явуулсан тохиолдолд америкчуудын идэвхтэй эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй. Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрэн ингэж мөргөлдөнө гэдэг гарцаагүй дэлхийг хамарсан том дайны эхлэл болж таарах болохоор манайх мэтийн жижиг орнууд ч батлан хамгаалах салбартаа илүүтэй анхаарч

0 Сэтгэгдэл
омхий хятадууд баахан уржиж багтах газаргуй болхоороо дэлхийг эзэгнэх санаатай монголд гэхэд хичнээн хятад орон сууцанд эзэн болчихсон байгаа билээ
Сүүлийн үеийн шилдэг кинонуудыг Монгол орчуулгатай үзмээр байвал Бидкино.ком ороорой
Хамгийн их уншсан