Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

250 мянган доллараар Антигуагийн иргэн болохыг урив

Антигуа Барбуда улс эдийн засгаа тэтгэж, гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд өөрийн улсын иргэншлийг 250 мянган ам.доллараар худалдахаар болжээ. Тус улсад 250 мянган ам.доллар төлсөн, эсвэл 400 мянган ам.доллараар үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, эсвэл 1,5 сая ам.долларын бизнесийн хөрөнгө оруулалт хийсэн хэнд ч Антигуа Барбудагийн иргэн болох эрх нээлттэй гэнэ. Иргэн нь болсон хүн заавал тэндээ амьдрах шаардлагагүй, эхний таван жилдээ доод тал нь 35 хоногийг  өнгөрүүлэх ёстой гэсэн маш уян хатан нөхцлийг тэд санал болгож байгаа аж. Энэхүү саналаар тэд ирэх гурван жилийн дотор улсдаа 1800 шинэ иргэн, 550 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадна гэж итгэж байна.
Антигуа Барбуда бол Карибын тэнгис, Атлантын далайн дундах ирэх арал дээр оршдог, 80 гаруй мянган хүн амтай улс юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан