Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.БАЯСГАЛАН: НАДАД ЭДИТ ПИАФ ШИГ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ДУРЛАЛ БАЙГААГҮЙ

Хүйтний ам наашилсан энэ үед өдөр хоног өнгөрөх тусам ховордох илчээрээ харамгүй ээх намрын нэг өдөр. Ажилдаа яаран хотын гудамжаар зөрөлдөх хүмүүс, өөрийнхөө дураар их хотыг будчихсан шаргал өнгө, сүүлчийн хүчээ шавхан тэмцэх навчис гээд л их хотын амьдралын аялгуу гудамжаар эгшиглэнэ. Ийм л аялгуулаг өдөр нэгэн жүжигчинтэй уулзлаа. Түүнийг харах бүр миний нүдэнд урьдынхаасаа тэс өөр хүн шиг санагдана. Энэ хорвоод ирэхдээ л тэр жүжигчин болох гэж төрсөн мэт. Тэр бол УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан. Түүнтэй “Дон Кихот” жүжгийн сургуулилтын дундуур ярилцлаа. Түүнийг жүжгийн завсарлагаанаараа “To be or not to be” шоунд өөрийн тоглосон “Эдит Пиаф” жүжгийнхээ дууг дуулахаар явах хооронд бидний яриа өрнөсөн юм.

-Жүжгийн сургуулилт эхлээд нэлээд завгүй бай­гаа харагдлаа. Ямар дүр дээр ажиллаж байгаа вэ?
-Кихот ноёны гэрийн даа­­мал эмэгтэйн дүр дээр ажил­лаж байна. Яг хэн бэ гэд­гийг олоогүй, үг суугаагүй, ши­рээ­ний уншлага л явж байна. Энэ дүр маань их хурц ааштай.
-Удахгүй УДЭТ-ын тайз­наа Эдит Пиаф амилах нь. Энэ жилийн “Гэгээн муза” наадамд зориулан бүтээсэн ганц хүний жүжгийг тань үзээгүй хүмүүст аз тохиож байна?
-Франц, Монголын хам­тарсан “Аляанс” гэж төв байдаг. Надад францаар дуулж сурахад их тусалсан. Ирэх жилийн таван сард Францад Монголын соёлын өдрүүд болох юм билээ. Тэнд очиж намайг жүжгээ тоглож өгөөч гэж гуйсан. Бас үзэхийг хүссэн олон хүн надад хандсан учраас явахаасаа өмнө гурван өдөр жүжгээ тоглохоор болсон. Гэгээн муза наадмын шалгаруулалтын үеийнхээс цаг нь жаахан нэмэгдээд нэг цаг 10 минутын хугацаатай тоглохоор болсон. Уг нь, нэг цаг тоглож байсан шүү дээ. Эдит Пиафын дуунуудаас төгөлдөр хууртай дуулна. “Гэгээн муза”-г зохион байгуулдаг Драмын мэргэж­лийн урлагийн төв маань өнгөр­сөн жил 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхдээ “Гэгээн муза”-г олон улсын хэмжээнд зохион байгуулж, ганц хүний жүжгийн төрлийг нэмж оруулсан. Жүжигчдэд хэд, хэдэн зохиол тарааснаас би “Эдит Пиаф” жүжгийг сонгож авсан. Нина Мазур гэж Украины зохиолч эмэгтэйн зохиол. Энэ жүжгийн бэлтгэ­лээ маш эртнээс эхэлсэн. Франц хэл сурахад маш хүнд учраас дуугаа хоёр сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн.
Тэрээр нүүрээ будангаа “Дүр дээр ажиллахад хамгийн чухал зүйлийн нэг бол будалт. “Гэгээн муза”-д зориулж “Эдит Пиаф” жүжгээ тоглоход хам­гийн сүүлийн тоглолт дээр хүмүүс намайг ямар адил­хан болоо вэ гэж байсан. Ха­рин саяхан рек­ламны зу­раг авахуулахдаа яараад жаа­хан онцгүй буд­сан байна лээ. Гэхдээ ч би ганц­­хан цэг та­вихад л шал өөр болчихдог” хэмээн инээм­сэглээд, хичээн­гүй­­­лэн нүү­­­­рээ будангаа яриагаа үргэлжлүүлэв.
-Эдит Пиафийн дүрийг бүтээж, түүнд хувирахад хэр хүндрэлтэй байсан бэ?
-Бодит хүний дүрийг бүтээх хэцүү. Уран сайхны дүрийг бүтээхдээ жүжигчин яах нь өөрийнх нь дур. Харин түүхэн, бодит хүний дүрийг бүтээхдээ гадаад байдал, зан ааш, хөдөлгөөнийг гаргах, тэр бүгдийг өөртөө суулгах хэрэг гардаг. Тийм ч учраас хоёр сарын турш шөнө дунд болтол интернэт шагайж суулаа. Пиафыг хэн болохыг олоод харчих гээд л тэр. Гадна талаасаа түүнтэй төстэй зүйлүүдийг будгаар наасан.
-Нэг хүний жүжиг их хэ­цүү байх даа. Бүх л зүй­­лээ ганцаараа хийнэ. Гэх­дээ хоосон орон зай үлдээхгүй байх нь най­руулагчийн үүрэг байх. Баа­тар найруулагчтай хамт­­ран ажилласан гэсэн. Тэр хүнтэй ажиллахад ямархуу байдаг вэ?
-Найруулагчаараа хэ­нийг авахаа олон удаа бодсон. Баатар найруулагчийн хувьд олон улсын наадмуудад их оролцож байсан. Хуу­чин радио, теле­визийн най­руул­гуудаараа гадаа­дад их явсан учраас түү­нийг сон­госон. Тэгээд ч юмыг харах, най­руулах тал дээрээ бусдаас өөр. Жүжигчдээс илүү их зүйл шаардаж, задлах гэж оролддог. Гэх­дээ үүнийг нь жүжигчид жаахан төвөгшөөдөг. Баатар найруулагчаас давж гарах гэсэн учраас түүнийг сонгосон.
-Тайзан дээр таны хань бол ганцхан пянз л байдаг шүү дээ?
-Найруулагчаа сонгохоос өмнө зураачаа сонгосон л доо. Манай театрын үйлдвэр ангийн дарга Батбилэг гэдэг эгч бий. Бид хоёр анх яриад тайзан дээрээ эвхэгддэг диван байна гэж ярилцаад, хийгээд эхэлчихсэн байсан. Гэтэл Баатар найруулагчийг сонгоод түүнтэй уулзтал шууд л тайз заслаа яриад эхэлсэн. Тайзан дээр ганцхан том пянз байна гээд л. Түүнийг Батбилэг эгч ч гэсэн маш сайн хийсэн. Баатар найруулагч ч “Тайзан дээр чи­ний ганц хань чинь энэ пянз. Энэ пянзаар чи хамтрагчаа хий. Бас шуум бол чиний хань” гэж анхааруулсан нь маш оносон. Хөгжим чимэглэлийг театрын маань хөгжим чимэглэгч Ган­хуяг гэж залуу тавьж өгсөн. Туслах найруулагчаар теат­рын залуу жүжигчин Баяр­жавхлан,  Хүүхдийн ордны концертмистер Оюунчимэгтай бас хамтран ажилласан.
-Эдит Пиафад хувира­хын тулд маш их судалгаа хийсэн гэлээ?
-Тэгэлгүй яахав. Тэр хүн 1916-1963 он хүртэл амьдарсан. Энэ богинохон хугацаандаа маш гайхалтай амьдарсан. Олон ч удаа унаж боссон, сэхэж мөхсөн амьдралын маш сонирхолтой түүхтэй эмэгтэй. Түүнийг дөнгөж төрөхөд ээж нь хаяад явчихсан. Ингээд аав нь ээждээ өгсөн байдаг. Гэтэл дууч эмсийн газар ажиллуулдаг эмээ нь Пиафыг сүү, дарс хольж угждаг байж л дээ. Ер нь, багаасаа л иймэрхүү амьдралаар амьдарч. Жаа­хан мэдээ оронгуут аав нь гудамжинд акробат үзүү­лэхийг шаарддаг байсан бол томроод дуулж эхэлсэн. Ингэж гудамжинд амьдардаг байсан түүнд Каберед дуулах боломж олдсон юм байна лээ. Луй Лебле гэж хүн түүнийг гудамжнаас татаж аваад маш алдартай болгосон ч унах шалтагууд их гарч гардаг байж л дээ. Гудамжны амьдрал руу­гаа эргэж буцахаас авахуулаад л. Пиаф бол маш зоргоороо. Хэнд ч дурлаж, хэнийг ч хайр­лаж чаддаг байсан эмэгтэй.
-Ямар нэг номын гол дүрийн баатарт зохиолчийнх нь зан чанараас жаахан ч гэсэн орсон байдаг. Таны хувьд Эдит Пиафтай адил зүйл бий юү?
-Зан аашийн хувьд байхгүй. Түүний амьдарч бай­сан Францын болон миний өссөн нийгэм хоёр тэс өөр. Бас би сэхээтэн гэр бүлд төрсөн учраас Пиафын оронд өөрийгөө тавиад төсөөлөхөд ч хэцүү санагддаг. Огт санаанд буудаггүй. Тэр дурласан л бол дурласан. Хараад л дурла­даг тийм эмэгтэй байж. Хэдийгээр намхан нуруутай, царай муутай ч түүний авьяасыг үнэлж, түүний араас хөөцөлддөг маш олон эрчүүд байсан. Пиафын мөхлийн үе бол Марсель гэж боксчин залуугийн үхлээс л эхэлдэг. Тэрэнд Пиаф маш хайртай байсан учраас түүнийг алдсанаар  амьдрал нь утгагүй болсон. Хар тамхи, аваарт орж хэрх өвчин тусч 48 насандаа нас барсан. Тэр нас барахынхаа өмнөхөн 27 настай залуутай гэрлэсэн. Хэдийгээр өвчинд нэрвэгдсэн ч түүний авьяасыг 27 настай залуу хүндэлж, хайрласан байдаг. Пиаф амьдралаа хэзээ ч дурлалгүйгээр төсөөлж байгаагүй. Гэхдээ дурлалаас нь үүдэж өөрийнх нь сайхан дуунууд зохиогдож гарсан. Миний хувьд Пиафтай адилхан зүйл бол том дух, шингэн үс, намхан нуруу. Түүнээс тэр хүн шиг эрх чөлөөтэй дурлал надад байгаагүй. Анх нөхөртэйгөө суугаад, салсан. Түүнээс хойш үерхдэг, уулздаг залуу байсангүй. Ажлаа хийгээд л явдаг байсан. Магадгүй, хүнд дурлахаас айдаг болчихсон учраас зоргоороо зангүй. Пиаф бол үхлээс огт айдаггүй учраас олон хүний хайрыг татдаг байж л дээ.
-Гэхдээ Эдит Пиаф шиг дурлахсан гэсэн хүсэл төрж байна уу?
-Одоохондоо надад яг жилийн хугацаанд дурлалын тухай бодох сөхөө алга. Тэгж байтал хөгширчих байх даа.
-Зүрх хөгшир­дөггүй гэ­дэг шүү дээ?
-Тийм гэж үү. Тэгвэл дурлах л юм байна. Сайхан бэлгэ дэмбэрэлтэй үг байна. Эмэгтэй хүний амьдрал 40 наснаас эхэлдэг гэдэг. Тэгэхээр амьдрал маань ард байна л гэж бодож байна даа. Одоохондоо нэг жилийн ажил байна. Түүнээс хойш өөртөө цаг зав гаргана гэж төлөвлөсөн.
-Хэрэв тэр жирийн л нэг од байсан бол та түүний дүрийг амилуулахгүй байх байсан биз?
-1963 онд тэр нас барсан ч дэлхий даяар түүнийг хэзээ ч мартаагүй. Тэр бол бурхны элч. Маш олон улсад түүний дууг дуулж, уран бүтээл хийж амьдралаа залгуулдаг хүмүүс байдаг. “La Vie en rose” гэдэг кинонд Пиафын дүрийг бүтээсэн эмэгтэй Оскар хүртсэн байх жишээтэй. Маш олон хүний хоолыг бэлтгэж, од болгосон дуучин.
-Одоохондоо Эдит Пиа­фад дурлачихаад явж байна уу?
-Ер нь, жүжигчин хүн хийх гэж байгаа дүрдээ дурлаж, нүдэнд нь харагдаад, сэтгэлдээ төсөөлөөд явж байдаг л даа. Одоо бол Дон Кихотынхоо даамалд дурлачихаад явж байна. Гэхдээ Эдит Пиаф хэзээ ч миний дотроос гарахгүй.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
zugeer l dund zergiin jujigchin unen magtaach eniig sain gebel mongold muu jujigchin bhgui bolchihloo teatraasaa hoogdoh gej bsan yahab ooroo guriigeed tegeed ch gabihguiee ebii....
Баясгалан царай муут хүүхэн, үнэн. Гэхдээ юу гээч, тэр тайзан дээр хамгийн царай муутай тэгсэн хирнээ хачирхалтай нь ер бусын үзэсгэлэнтэй харагддаг юм малнуудаа. Ахуйн соёлоор өвчилсөн малнууд. Та нар шиг ийм малнууд болж монголын урлаг хөгждөггүй юм. Үзэгчид нь ийм юм чинь яаж хөгжих вэ? дээ хэхэ күэ мөн өрөвөдөлтэй шүү. Тэгээд Ану хатанд жаахан царайлаг хүүхэн тоглуулаад ямар амжилтанд хүрсэн???? хаххахах, Ахуйн соёлдоо идэгдсэн малнууд
yuu hiisen hun yum? neg huchinduulj bga huuhni duriig ni l sanaj bn. hehe chhaavaas ajumaa bshdee
өө энэ баясгалан сайн жүжигчин шүү. байгаагаараа элдэв маяггүй. пиафын дуунуудыг гоё дуулсан байна лээ. очиж үзнээ
iiim jujigchin bdgiimu yostoi Medehguin bn . yaasan ch hugshin tsarai muutai amitan b deee chaavaas
baysgalan bol denduu avyastai mundag jujigchin shuu daanch yagad deeshin gargahgui daraad bgaag jiriin uzegch bi olgohgui yumaa ih chadaltai hooloitoi saihan huuhen demjih l heregtei oliggui muu yumnuud l tomor avaad bgaa yum da
Ikh saikhan yariltslaga bna, bayarlalaa
Хамгийн их уншсан