Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА

ЦУОШГ-аас мэдээлж буйгаар өнөөдөр нийслэлд үүлшинэ хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан шөнөдөө 0-2 хэм хүйтэн байна. 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, 20-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 18-нд говь талын нутгаар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна хэмээн мэдээллээ. Харин 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар эрс хүйтэрэхийг ард иргэд, малчид, тариаланчдад анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан