Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Унадаг дугуйтай Улаанбаатар дугуйн” парад болно


Манай улсад дугуйн спорт төдийлөн хөгжөөгүй. Тэр битгий хэл тийм ч боломж бүрдээгүй гэхэд хэлсдэхгүй байх. Гэхдээ дугуйн зам ямар хэрэгтэй, ач холбогдолтой талаар нурших нь илүүц биз. Товчхондоо улсын нийслэл Улаанбаатар хотод маань дугуйн зам зайлшгүй хэрэгтэй болжээ.

Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд  Монголын Залуучуудын Холбооны хэрэгжүүлж буй “Спорт уу, спирт үү” аян, “Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ” төслийн хүрээнд НЕТГ-ийн дэргэдэх “New image” клуб, “Залуу дугуйчин” клуб зэрэг нэр бүхий 9 байгууллага нийлж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулж байгаа юм байна. Төслийг боловсруулж дууссан бөгөөд УИХ-д саналаа хүргүүлж 2014 оны төсөвт суулгуулах зорилготой байгаа гэнэ. Хэрвээ энэхүү төслийг УИХ-ын гишүүд дэмжиж, шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэл нийслэлд 143,7 км унадаг дугуйн зам шинээр тавих төслийн ажил эхлэх боломжтой аж.

Түүнчлэн уг төслийн хүрээнд 10 сарын 20 буюу бүтэн сайн өдөр “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадыг зохион байгуулах гэж байгаа юм байна.
Дугуйн парадад  хүрэлцэн ирсэн залуус экстреми үзүүлбэр  үзэх, хүүхдийн дугуйн уралдаан, унадаг дугуйгаар дугуйн дүрс үүсгэх гэх мэт  олон сонирхолтой тэмцээнд  гэр бүл найз нөхдөөрөө оролцох  боломжтой юм байна.
Парадын маршрут гэвэл Чингисийн талбайгаас Саппоро хүртэл, Саппорогаас Зүүн 4 зам хүртэл, Зүүн 4 замаас Чингисийн талбай хүртэл аялах байх.
Парадад хүрэлцэн ирсэнээрээ амралтынхаа нэг өдрийг сонирхолтой өнгөрүүлэхээс гадна дугуйн замтай болох үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж болох ажээ.

0 Сэтгэгдэл
hezee parad boloh yum be? hariug n medmeer bna
Хамгийн их уншсан