Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шивээсний ачаар 24 жилийн дараа хүүгээ олжээ

Энэтхэг эмэгтэй 24 жилийн өмнө зургаан настай хүүгээ  галт тэрэгний буудал дээр алджээ. Хүү өнчин хүүхдийн асрах газарт хүмүүжиж, насанд хүрээд цагдаагийн газарт ажилд орсон байна. Тэрээр цагдаа болсон хойноо ч гэрийнхнээ хайсаар байсан гэнэ. Тэр бага байсан болохоор хот, төрсөн  газраа ч мэдэхгүй, түүнд үлдсэн ганц баримт нь баруун гар дээр нь шивсэн  ээжийнх нь нэр байж. Цагдаагийнхан түүний гэрийнхнийг хайхаа хэдийнээ зогсоосон ч олон жилийн өмнө хүүгээ төөрүүлэн алдсан нэгэн эмэгтэйн хаягийг түүнд өгчээ. Залуу тэднийд очиход эмэгтэй хүүгийнхээ баруун гарт нэрээ шивсэн байснаа дурсан ярьжээ. Цагдаа бугуйгаа үзүүлснээр  ээж хүү хоёр уйлалдан уулзсан байна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
<3
Хамгийн их уншсан