Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Гансүх АТГ-т ханджээ


Зам, тээврийн сайд А.Гансүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 168.1-д заасны дагуу гэмт хэргийн тухай мэдээлэл шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ. Тэрээр өөрийн твиттер хуудастаа “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” гэсэн мэдээлэл тавьсан аж. Гэтэл Л.Даваапил гэдэг хүн энэ сарын 18-ны өдөр “Самсунгтай нэг км төмөр замыг хэдээр хийхээр гэрээ хийсэн бэ, сайд аа. Тэнд луйвардсан мөнгө наад 3.6 тэрбумаас чинь хол давна” гэж бичсэн нь тус газарт хандахад хүргэсэн байна. А.Гансүх сайд иргэн Л.Даваапилын тэрхүү мэдээлэл Эрүүгийн хуулийн 263, 264, 268 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байгаа учраас өөрийг нь хэрэгт холбогдуулсан гэж үзжээ. Тэрээр АТГ-т гаргасан албан тоотдоо “Луйвардсан гэх 3.6 тэрбумаас хол давсан мөнгөн дүн нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасан онц их хэмжээ болно. Миний бие Зам, тээврийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байгаа боловч “МТЗ” төрийн өмчит компани болон Самсунг компанийн хоорондын гэрээ хэлэлцээрт ажил үүргийн хувьд шууд байдлаар оролцдоггүй. Тухайн гэрээтэй холбогдуулан онц их хэмжээний мөнгө тэр дундаа 3.6 тэрбумаас хол давсан мөнгө луйвардаагүй болно” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан