Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Мунзуй” Г.Нямдорж: Уг нь би энэ хэргийн гэрч нь юм шүү дээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хутганы хэрэгт  цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тухайн үед түүнтэй хамт байсан “Мунзуй”  хэмээх Г.Нямдоржтой болж өнгөрсөн үйл явдлын талаар болон бусад асуудлаар ярилцлаа.

-Н.Номтойбаярын  хутганы хэрэгт  таныг сэжигтнээр татсан гэл үү?
-Тийм ээ, надад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Баарнаас тэврэлдээд гарсан хоёр чинь салаад, би хүн өшиглөсөн, нөгөөдөх маань хүн хутгалсан болж хувирч байх шиг байна. Надад жижигхэн ч гэсэн хэрэг тохох гээд байгаа бололтой. Би хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд болсон явлын талаар бодитой юм хэлэх гэхээр бүгдээрээ хаалттай байлаа. Харин Номтойбаяр бараг 200 орчим мэдээллийн хэрэгслийг бүгдийг худалдаж аваад намайг муулж, гүжирдүүлж, бахаа ханатал балбаж  эхэллээ. Тэр үнэнээс нуугдах гэж чадлаараа л үзлээ.  

-Хүн хутгалсан  эзэн  тэгээд хэн  нь юм бэ?
-МАН-аас УИХ-д сонгогдон сууж байгаа Н.Номтойбаяр гэдэг хүн шүү дээ. Энэ бол дэндүү тодорхой зүйл юм. Тэр орой чинь Номтойбаяр Дорнодоос хот руу орж ирж байна гэж над руу утсаар ярьсан. Тэгээд “Хоёулаа уулзъя. Чи хаана байна” гэж надаас асуусан. Хариуд нь би Баттулга нартай хамт  “Баянгол”-д сууж байна гэсэн. Тэгтэл өөдөөс  маань “За тэгвэл та нар Грандад очоод байж бай, би очлоо” гэж хэлсэн. Бид тэнд нь очоод байж байтал Номтойбаяр орж ирсэн. Тэр бидэнтэй нэг шил коньяк хувааж уугаад “Би ажилтай  тул гарчихаад буцаад ороод ирнэ” гээд явсан. Удалгүй над руу дахиж утсаар яриад “Наана чинь гурван давхарт Мандухай байна уу” гэж асуусан. Мандухай гэдэг нь түүний эхнэр шүү дээ. Би очоод хартал Мандухай хоёр эмэгтэйтэй сууж байсан.  Би Номтойбаярт энэ тухай хэлэхэд тэр “За тэгвэл би очоод хэрэггүй юм байна. Гэртээ очилгүй хэд хоночихсон болохоор эвгүй байна. Чи урьд нь надтай уулзаж байсан нөгөө газраа очоод хүлээж бай” гэсэн. Тэгээд л би тэнд нь очсон, “Le Triskell” зоогийн газарт. Боловсрол телевизэд байлуу даа, Ариунболд  билүү, тэр нөхөр чинь урьд нь биднийг тэнд уулзахад байгаагүй юм. Харин тэр шөнө Ариунболдоос бусад нь цөм урьд нь тэнд уулзаж  байсан хүмүүс байлаа. Бид нэлээд удаан юм ярьж сууцгаасан. Н.Номтойбаяр согтож эхэлсэн. Над руу уур бухимдлаа гаргахыг хүссэн үү, ямартай ч тэр надад янз бүрийн  юм ярьж агсарах маягтай юм болж байлаа.  

-Яг ямар шалтгаанаар Н.Номтойбаяр хутга бариад  босоход  хүрэв?
-Түүнд таалагдаагүй зүйл нь гэвэл миний бодлоор би түүнээс гуйхгүй, түүнтэй нийлэхгүй гээд  утсаар ярихаар нь утсыг нь авахгүй болсоор удсан явдал болов уу.  

-Яагаад тэр вэ, та хоёр чинь олон жил нөхөрлөсөн найзууд  биз дээ?
-Түүний муу муухай бүхэнтэй эвлэрээд явсан үе надад бий л дээ. Сүүлийн жил гаруй хугацаанд би Н.Номтойбаяраас хөндийрсөн.  Хоёр, гурван жилийн турш, өдөр шөнөгүй хамтдаа явдаг л байсан. Нэг удаа би Солонгос руу нисэх гэж байгаад Бээжингийн нэсэх онгоцны буудал дээр Нямтайшир гуайтай тааралдсан. Тэгэхэд тэр надад нэг зүйлийг хэлсэн. Дараа нь би Номтойбаярыг нэг удаа Солонгосоос ирэхээр нь мөн тосч авсан. Тэр үед Номтойбаяр “Чиний орооцолдсон өнөөх асуудал чинь юу болж байна” гэж надаас асуусан. Би гайхсан. Аав нь надад шал өөр юм ярьсан, харин Номтойбаяр тэс хөндлөн зүйл хэлж байлаа. Тэгээд л би “За энэ хүн ямар ч байсан найзыгаа гэж боддоггүй нөхөр юм байна” гэж бодоод түүнээс хойш утасдахаар нь ч утсаа авахаа больсон, үндсэндээ холдсон. Гэтэл Н.Номтойбаяр гэр бүлийн минь дунд будлиан үүсгэхийг оролдож, намайг өөр хүүхэнтэй болсон энээ тэрээ гэж эхнэрт маань хүртэл утсаар хэлсэн байсан. Ер нь Н.Номтойбаяр надаас зүгээр л холдчихно биз дээ. Заавал ийм байдал үүсгэж яах гэсэн юм. Тэр өөрийгөө ч  хүнд байдалд оруулах хэрэггүй л байхгүй юу.  Би бол Н.Номтойбаярын талаар үнэнийг л хэлнэ ш дээ. Түүний хэвлэлүүдэд өгч нийтлүүлснээр би гэдэг хүн өчүүхэн ч гэгээн цагаан юмгүй  хав хар амьтан юм уу. Хар гэж ярих юм бол хоёулаа адилхан хар шүү дээ.  Энд би нэг жишээ хэлчих үү, Номтойбаяр ямархуу муухай хар нөхөр вэ гэдэг талаар.  

Би Нямтайшир, Номтойбаяр нарын яв гэсэн бүх ажилд явж байсан

-Тэг л дээ, тухайлбал яасан гэж?

-Би юуг нь нуухав. Өнөөдөр намайг эрүүгийн хэргээр шалгах гэж байгаа бол хамтдаа шалгуулъя. Номтойбаяр яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ийм их мөнгө цацаж, хаалтын гэрээ хийж, хараар будсаар байгаад над дээр сүүлдээ эрүүгийн хэрэг үүсгүүлчихлээ. Уг нь би энэ хэргийн гэрч нь юм шүү дээ. Н.Номтойбаяр тэр үед намайг хамгаалах гэсэн найзыг минь хутгалсан. Гэтэл мөрдөн байцаагч нь хутганы хэмжээ “Эрүү үүсэх хэмжээнд хүрээгүй байна” гэнэ ээ. Өргөдөл дээр нь намайг тэврээд явж байсан хүн чинь тэврэхээ болиод бусдыг цохиж, би түүний гуя руу  өшиглөсөн болж таарч байна. Иймхэн юмаар надад эрүү үүсгүүлж чадаж байна, энэ хүн.  Тэгвэл Б.Батзориг гэдэг залуу жил гаруйн өмнө интернетээр дүүрэн юм ярилаа. Түүний гэрчилсний мөрөөр хэн ч шалгасангүй. Их олон гэмт хэргийг нь тэр илчилсэн. Тэгэхээр би одоо Б.Батзоригийн ярьсныг улам дэлгэрүүлээд хэлээд өгч чадна. Тэр жил баавгай агнахаар явсан нь үнэн. Тэнд намайг байгаагүй гээд байгаа. Тэр худлаа, би хамт явж байсан. Минжийн хангайд баавгай агнахаар дөрвөн машинтай очсон юм. Нутгийн анчид мориор уул даван тэнд очсон. Хэдэн өдөр яваад нэлээд ядарсан үедээ дөрөв, таван баавгай олж харцгаасан. Би энүүнийг яагаад заавал яриад байна гэхээр эрүүгийн хуулинд чинь захиалагч гэж байгаа, хүмүүс мэдэх байх. Хэрвээ Номтойбаяр өнөөдөр эдгээр баавгайг би алаагүй гэх гээд байгаа бол ядаж захиалагч  нь шүү дээ. Би тэнд байсны хувьд гэрчилж байна. Н.Номтойбаяр баавгайнуудыг алсаас харангуутаа хүмүүсийг уриалж, “Хөөе, бүгдээрээ тийшээ явъя” гэж байлаа. Би түүнийг дагаж явах гэтэл миний морь ууланд муу явдаг тул чадаагүй. Тэгээд голын эрэг дээр очоод байж байтал Номтойбаяр анчдын хамт уулнаас бууж ирж байсан. Тэд нэг алаг мориныхоо нуруун дээр алсан баавгайгаа тохоод хүрч ирсэн. Тэр баавгай урьд нь буудуулаад эдгэсэн шархтай байсан. Н.Номтобаяр нар хоёр бамбаруушийг нь алаад булсан байлаа. Яагаад заавал булав гэхээр тэд “Нэгэнт л алсан юм чинь авах юмыг нь аваад булсан нь дээр ш дээ” гэцгээж байсан.  

-Баавгай тавуулаа явсан юм уу, дөрөв байсан уу?
-Тав байсан. Ээжийг нь буудаж унагахад хоёр жижигхэн бамбарууш нь эх рүүгээ гүйж ирээд буудуулсан юм билээ. Харин хамгийн том нь анчид руу дайрах гээд архирч байсан гэдэг. Алсан баавгайныхаа дэргэд тэгээд бүгдээрээ зургаа татуулцгаасан.

-Тэдний дунд таны зураг ч бас татагдаж үлдсэн үү?
-Хамтдаа авахуулсан юм чинь миний зураг байлгүй яахав дээ. Бамбарууштай баавгай алсанд нь би тухайн үед их л эмзэглэж байлаа.

-Та тэдэнтэй хамт явахдаа ямар нэг ан буудсан уу?
-Би Н.Номтойбаяртай жил гаруй хөдөө хээрээр явсан. Тэгэхдээ нэг ч ан буудаж үзээгүй. Арай жаахан зөөлөн сэтгэлтэйдээ би ан амьтан руу буу шагайгаагүй  юм болов уу даа.

-Б.Батзоригийг та сайн мэдэх үү?
-Мэдэлгүй яахав. Номтойбаярын дэргэд долоо, найман жил ажилласан тэр нөхөр хамаг гэмт хэргүүдийг нь дэлгээд зугтаасан. Гадаад руу гараад явчихсан. Би лав түүн шиг зугтаахгүй. Б.Батзоригийн яриа интернетэд одоо ч байж л байгаа.

-Б.Батзориг одоо аль улсад амьдарч байгаа юм бол. Яагаад заавал хил давж явсан бэ?
-Францад байгаа гэж би сонссон. Гурван жоохон хүүхэд, эхнэрээ дагуулаад гарч явсан шүү дээ.  Гол нь Н.Номтойбаярын үнэнийг хэлээд, айгаад зугтаасан. Би бол харин айхгүй байна. Намайг Н.Номтойбаяр их олон хэрэгт холбоотой гэж ярьсан байна лээ. Тэгвэл тэр бүх хэргүүдийг маань гаргаад тавиг л дээ. Худлаа л байхгүй юу. Тэгж ярих юм бол би Нямтайшир, Номтойбаяр нарын яв гэсэн бүх ажилд явж байсан. Хэрвээ гэмт явдал байвал тэд нарын явуулсан хэрэг байж таараа. Тэдний үүрэг даалгаврыг би сайн биелүүлсэн юм байгаа биз.
                                                                                                                                       Үргэлжлэл бий
                                                                                                                                      Ярилцсан Б.Отгонбаяр

0 Сэтгэгдэл
Oron bairni hulgaich avgai ulaanbaatar zochid buudald olon jil biee unelsendee tumur zamiin shar uyanga geed saihan arhichin huuhen bisandaa
Энэ Мунзуй гэдэг нөхөр орон байрны хулгайн хэргээр ордог юм Мөрдөнд байхдаа Ландага Дамбын Хишгээ нартай нэг өрөөнд цуг байсан Тэд нар байнга бөгсрүүнь хиидэг боовоо хөхүүлдэг байсан би нэг удаа тэдэнтэй уулзахад гое хөхдөг бацаан байгаа шүү чи хөхүүлвэл хөхүүлээрэй гэж байсан та нар өөрөөс нь асуугаарай цаадах чин ичнээ Ер нь Номтойбаярийн буруу шүү дээ Хулгайчтай хүн ниилэхдээ анхаарлаа битгий алд гэдэг юм хулгайч бол хулгайч шүү дээ тийм их дарамтан дунд хүнд хайрлагдаж байгаагүй хулгайч хүн хайрлана гэдэг гонжиинжоо шүү дээ хулгайч нар урвагч долигнуур зантай аймхай байдаг юм Дүү хүү хулгайч нартай бүү ниил хэзээч чамд хань болохгүй бүү итгэ араас чин хутгална шүү
Nyamdorj odoo uhrah gazar baihgui, Nomtoibayariin bulaig delgeed ug.
Чи н.. найз охинонуу кккк
OLON JIL BUGLAJ BAISAN ZUIL NI ZADARCH BAIGAA NI. BAS ENE NOMTOIBAYAR HOGIIN DURAK ODOO BOLII SHDE
НОМТОЙБАЯР ГЭЖ ХҮН УИХ-Д БГААД БХААР ДЭЭГҮҮР ЕР НЬ ЯМАРХУУ НОХОД ШУРГАЛСАН ОЙЛГОМЖТОЙ БНАДАА.2БАМБАРУУШТАЙ БААВГАЙ АЛСАН ГЭЭДЛ ЭНЭ ЯАВЧ ОЛИГТОЙ ХҮН БИШЭЭ
ter nomtoibayar geechiig durantai buugaar semhen buudchih yumsan....
ter nomtoibayar geechiig durantai buugaar semhen buudchih yumsan....
kk shorontoi bayr
Мунзуй гэдэг энэ хүн үнэнийг хэлжээ. Номтойбаяр шорондоо орох цаг нь болж
turiin tusheed yos judagtai humuus baidag gej bodoo yu ur huuhdee harj uzehgui murtuluu haviin amitand halamj uzuulej durd toglodog novshuud s erdenees ehleed zunduu baina aa
энэ хоёрын маргаан яахав. хүмүүсийн амьдралд байдаг л асуудал. харин тэр номтойбаяр гэдэг нөхөр төрийн түшээ хүн байгаа нь гайхалтай. ийм хүнд ард түмэн итгэх үү. бидний төлөө юу хийж чадах вэ?
za tabvxnig
and min bodoltoi l baigaarai daa.naad ylsyyd jen chamaig zaraaldaa zarj myy yum buhendee hutgasan bolhoor bool shig zutgej bsan gj yriad ch chi l ooroo hohirno..tiim hun myytai yumnyydtai orootsoldood hereggui.ee dyygui hayaad l ooriin murooroo tsaash taivan amidarah n deer baihoo.chenii urid n shorond bsan ene ter hend ch hamaagui..harin ch ter tysmaa hun dahin gutguulj aldahgui baihiig l bodno shdee..zarim humuus chamaig oilgohgui bh shig bna..hun bolgond oilgyylah geed hereggui..uhaalag l baihgui bol chamaig byryytan bolgono shuu dee munzui.oilgo
hargis anchid we
Yamar muuhai huiten tsaraitai hun be? Gadnah ni tiim yum chin dotorhi ni ch bas tiim l baigaa daa,
Чи н.. найз охинонуу кккк
Ene Munzui gedeg hun 14 jil aavind mergejilee deeshluuleed garch irsen hun neg iimerhuu zuil yarih bailgui dee. Aavind hun humuujdeg yum uu? Harahaas huiten tsaraitai, huniig yaj ch medeh hun baina.
ezen ruugee arhirasan nohoi ezendee zoduulah ni orchlongiin jam munzui odoo yaj ch hicheegeed nomtoibayariig suulgaj chadahgui shdee zaraald ni yavj nugel ih hiisen hun uuruu ch bas tuundee oroogdono
turiin tusheed yos judagtai humuus baidag gej bodoo yu ur huuhdee harj uzehgui murtuluu haviin amitand halamj uzuulej durd toglodog novshuud s erdenees ehleed zunduu baina aa
Хамгийн их уншсан