Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирээдүйн хааныг загалмайллаа

Их Британийн ирээдүйн хаан, угсаа залгамжлах ханхүү Жоржийг  загалмайлах ёслол боллоо. Одоо гурван сартай ханхүүг загалмайлах ёслолд хатан хаан, гүн Филипп болон ханхүүгийн өвөө Чарльз, авга ах Харри гээд ойр дотны 20 гаруй хүн оролцсон байна. Гүн Уильям, гүнгийн авхай Кэтерин нар хүүгийнхээ загалмайлсан эцэг эхээр  хааны удмын гэр бүлийнхнээс илүүтэй өөрсдийн хамгийн дотны найз нөхөд, зөвлөхүүдээр сонгосон нь хатан хааны гэр бүлийн тогтсон уламжлалыг эвдсэн хэрэг байв. Ханхүүгийн загалмайлсан эцэг, эхээр долоон хүн сонгосны дотор Уильям, Кейт нарын их сургуулийн дотуур байранд хамт суудаг байсан найз Оливер Бэйкер, багын найз Эмилиа Жардин Патерсон, Уильям ван Кутсем нар байлцжээ.









0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан