Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүүхдийн найрал дууны наадам”-д Чингэлтэй дүүргийн 5-р сургууль тэргүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Нийслэлийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн найрам дууны уралдаант наадам”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 21 дэх жилдээ болж буй тус наадамд  нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын 90 гаруй сургуулийн найрал дууны хамтлагийн 6000 гаруй хүүхэд багачуудоролцлоо. 2 шаттайгаар үргэлжилсэн “Хүүхдийн найрам дууны уралдаант наадам”-ын эхний шалгаруулалт дүүрэг бүрд болж, 2 дахь шатны төгсгөлийн шалгаруулалтад Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа”, “Эрдмийн өргөө”, “Монген”, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор, 84, 48-р сургууль, Багануур дүүргийн “Боловсрол” “Гүн галуутай”, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор, Налайх дүүргийн “Нарны хүүхдүүд” хамтлаг, Чингэлтэй дүүргийн 24, 5, 39-р сургууль, Сүхбаатар дүүргийн 45, 1, 4-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 62, 9-р сургууль, “Ирээдүй” цогцолбор сургууль, Хан-Уул дүүргийн 60, 114, 18-р сургууль гээд нийт 22 сургуулийн найрал дууны хамтлаг тэргүүн байрны төлөө өрсөлдөхөөр болсон юм. Наадмын Ерөнхий шүүгчээр Хөгжим судлаач СГЗ Ч.Буянхишиг, шүүгчээр ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотын Чайковскийн нэрэмжит Хөгжмийн коллежийн тэнхимийн эрхлэгч Полякова Ольга Николаевна, Хөгжим бүжгийн Коллежийн тэнхимийн эрхлэгч Л.Баярмаа, Хөгжим бүжгийн Коллежийн хормейстер Л.Баяраа нар ажилласан. Сарын турш үргэлжилсэн наадмын шилдгүүдээр Тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн 5-р сургууль, Дэд байранд Баянзүрх дүүргийн 84-р сургууль, Гутгаар байранд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль шалгарсан бол тусгай байрыг Багахангай дүүрэг  “Хангай” цогцолбор сургууль, Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиуд эзэлсэн юм. Харин “Шилдэг удирдаач багш”-аар Сонгинохайрхан дүүрэг 62-р сургуулийн хөгжмийн багш  М.Энхцэцэг, “Шилдэг найруулга” шагналыг Хан-уул дүүргийн 114-р сургуулийн хөгжмийн багш Алтангэрэл хүртэж энэ жилийн наадмын шилдгүүдээр тодорлоо. Наадмын шилдэг хамтлагуудын гала тоглолт Нийслэлийн өдрөөр Соёлын төвийн өргөөнд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан