Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лэйди Гага Берлинд

Дуучин Лэйди Гага Германы шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар Берлинд ирээд байна. Тэрээр удахгүй гарах цомгийнхоо сонсох партиг хийхээр энд иржээ. Дуучин бүсгүй Берлиний фэнүүдтэйгээ мэндчилэхдээ баруун гуя дээрээ хийлгэсэн шинэхэн шивээсээ тод харагдахаар хувцаслажээ. Тэрээр бяцхан морины толгойг "Born This Way" дууныхаа нэрний хамт шивүүлсэн байна. Дуучны тухай өөр нэг шинэ мэдээлэл гэвэл тэрээр удахгүй шүүхэд дуудагдах гэж байгаа аж. Лэйди Гага өөрийн менежер, туслахаар ажиллаж байсан найздаа илүү цагийн хөлс бодож олгоогүй, маш хүнд нөхцөлд ажиллуулж байснаас энэ асуудлыг хуулиар шийдэхэд хүргэжээ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан