Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өргөст хэмхэнд дурлах 14 шалтгаан

1.    Өдрийн турш хангалттай ус ууж амжаагүй бол өргөст хэмх ид. Өргөст хэмхний 90 хувь нь ус учраас таны алдсан усыг нөхөж, биеийг тань чийгшүүлж чадна.
2.    Шар хөөрөөд байвал өргөст хэмх ид. Бас арьс тань наранд түлэгдсэн бол өргөст хэмх хэрчээд тавиарай.
3.    Өргөст хэмхэнд агуулагддаг ус таны биеэс хорт бодисыг цэвэрлээд гардаг. Өргөст хэмх байнга идэх нь бөөрний чулууг хүртэл хөөдөг гэлцдэг.
4.    Хүний өдөрт авах ёстой витаминуудын бараг дийлэнх нь өргөст хэмхэнд агуулагдаж байдаг. А, В, С витамин агуулдаг учир өдөр тутамдаа хэрэглэж заншвал эрч хүчээ алдахгүй.  Бууцай болон луувантай хольж шүүс хийвэл витаминлаг чанарыг нь илүү хүртэх боломжтой.
5.    Кали, магни, цахиур өндөр хэмжээгээр агуулж байдаг учир арьсанд маш сайн. Тийм ч учраас нүүрэн дээрээ тавихад маш сайн.
6.    Ус ихтэй, бага калоритой учир жингээ хасах гэж байгаа хүмүүст санал болгох хамгийн гол хүнс бол өргөст хэмх. Хэрвээ өргөст хэмх идэх тийм ч дуртай биш бол тослог багатай тарагтай хольж идэхийг зөвлөе. Мөн өргөст хэмх нь хоол боловсруулалтад ч сайнаар нөлөөлдөг байна.
7.    Өргөст хэмх нүд сэргээнэ. Хүйтэн өргөст хэмхийг хэрчээ нүдэн дээрээ тавихад хавдрыг буулгахаас гадна, нүд онгойх мэт мэдрэмж төрүүлнэ.
8.    Өргөст хэмх эрүүл мэндэд тустай ногоонуудын нэг. Энэ ногоо хөхний, түрүү булчирхайн болон өндгөвчний хорт хавдрын эрсдлийг бууруулж чаддаг байна.
9.    Өргөст хэмхийн шүүс нь холестролыг бууруулдаг бөгөөд цусны даралтыг хянаж, диабиттай хүмүүст эерэг нөлөө үзүүлнэ.Цусны даралт өндөр, бага аль нь ч байсан өргөст хэмх идэж болно.
10.    Амны хөндийн эвгүй үнэрийг өргөст хэмхийн шүүс дарж, сэрүүн цэнгэг мэдрэмж төрүүлнэ. Хэрчим өргөст хэмхийг тагнайдаа хэлээрээ түлхэн хүргэж 30 орчим секунд байлгахад амны эвгүй үнэр арилдаг байна.
11.    Өргөст хэмхэнд агуулагдаг силика нь үс, хумсыг гялалзуулж, бат бөх болгохоос гадна үсийг хурдан ургуулдаг байна.
12.    Өргөст хэмхний силика нь үе мөчний эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг байна. Өргөст хэмхийг луувангийн шүүстэй хольж уувал тулай өвчин, үе мөчний өвчний үед өвчнийг намдаадаг.
13.    Согтууруулах ундаа хэрэглэсэн үед маргааш өглөө нь шартахгүйн тулд хэдэн хэрчим өргөст хэмх идчихээд унтаарай. Ямартай ч хурцаар шартаж, толгой өвдөх зовиурыг багасгадаг байна.
14.    Өргөст хэмх нь шээсэн дэх хүчлийн хэмжээг бууруулдаг учир бөөрийг эрүүл байлгахад тустай.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан