Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2 дугаар ээлжийн цэрэг татлагаар 12 иргэн гэрээт цэргийн албанд элсжээ

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/872 дугаар захирамжийн дагуу Нийслэл хотод цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг  Нийслэлийн 8 дүүрэгт 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа. Зэвсэгт Хүчний  Жанжин Штабаас өгөгдсөн тоон даалгаврыг тавигдаж байгаа өнөөгийн шаардлагын дагуу 100 хувь ханган  биелүүллээ. Цэрэг татлаганд хамрагдагсад болон тэдний ар гэрийнхэнд Батлан хамгаалах хууль тогтоомж болон  Нийслэл, дүүргүүдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл сурталчилгааны ажлыг 11000 орчим иргэнд цэрэг татлагын үеэр сурталчиллаа. Цэрэг татлагаар хамрагдах  иргэдийн  93.4% хувь цэрэг татлагад хамрагдлаа. Цэрэг татлагын товчоогоор орсон иргэдийн 24.6% нь өвчнөөр, 7.1% нь гачигдлаар, 60.9% нь суралцахаар, 7.4 хувь нь бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн байна. Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын 23.6% хувь нь дээд, тусгай дунд 72.7 хувь нь бүрэн, бүрэн бус дунд, 3.5 хувь нь  бага боловсролтой байлаа. 2013 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар гэрээт цэргийн албанд 12 иргэн элсүүллээ. 2013 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр 946 иргэн дүйцүүлэн хааж улсын төсөвт 357,4 сая төгрөгийг төвлөрүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан