Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын XXVII Их хурал эхэллээ

МАН-ын XXVII Их хурал Соёлын төв өргөөнд эхэллээ.

Их хурлыг удирдан явуулж буй тус намын гишүүн, хурал зохион байгуулах комиссын дарга Д.Дэмбэрэл хурлын эхэнд их хурлаар хэлэлцэх ерөнхий асуудлууд, хурлын хөтөлбөрийг танилцуулав. Их хурлаар МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн улстөрийн илтгэл, Мандатын комиссын илтгэл, намын 26-р Их хурлаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Хяналтын ерөнхий хорооны тайлан, МАН-ын дүрмийн асуудлаарх салбар хуралдааны мэдээлэл сонсох, Намын дүрэмд өөрчлөлт оруулах тухай салбар хуралдааны мэдээлэл сонсох, 2021 он хүртэлх МАН-ын хөгжлийн зорилт, Намын үйл ажиллагааны шинэчлэлийн талаарх дүгнэлт, Зохион байгуулалтын асуудал зэрэг есөн асуудлыг хэлэлцэнэ. Зохион байгуулалтын асуудалд Монгол Ардын намын даргыг сонгох тухай, Бага хурлын гишүүдийг сонгох тухай, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох тухай асуудал багтжээ. Хурлын эхэнд МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагч Т.Аюурсайханы намын шинэчлэлийн асуудлаарх илтгэлийг сонсох хүсэлтийг тус хөдөлгөөний гишүүн Г.Ганбаяр дэвшүүлж, Их хурлын гишүүдээс санал хураасан боловч дэмжлэг авсангүй. Их хурал МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн улс төрийн илтгэлээр эхэллээ.

Их хуралд 1134 төлөөлөгч оролцохоос 343 нь Улаанбаатар хотоос, 791 нь хөдөө орон нутгаас сонгогджээ. Хамгийн залуу төлөөлөгч 22 настай, хамгийн ахмад төлөөлөгчөөр 84 настай Г.Очирбат байна. Их хурал үдээс хойш буюу Соёлын төв өргөө, Тусгаар тогтнолын ордонд салбар хуралдаануудаар үргэлжилнэ. Их хурал гурван өдөр үргэлжлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан